• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Ерөнхийлөгч Н.Назарбаевтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-12 18:19:17

    Хятад улсын Дарга Хү Жиньтао 12-ны өдөр Астанад Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, чухал чухал олон нийтлэг ойлголтод хүрсэн байна.

    Дарга Хү Жиньтао хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосноос хойших 18 жилд, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч, Хятад, Казахстаны харилцаа тууштай эрүүлээр түргэн хөгжих хандлагаа хадгалсаар ирсэн. Хоёр орон өндөр дээд хэмжээнд байнга харилцан айлчилж, улс төрийн итгэлцэл эрчимжин, нөгөө талынхаа гол чухал ашиг сонирхлын асуудал дээр харилцан эрс дэмжилцсэн юм. Хоёр орны эдийн засаг харилцан нөхвөрлөх чанартай, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, нөөц баялгийн бус салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн байна. Хоёр тал хүмүүнлэгийн салбарт харилцан суралцан, хоёр ард түмний ойлголцол, найрамдал байнга гүнзгийрч байна. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, хоёр орны хамтын ашиг сонирхлыг үр ашигтай хамгаалж, түүнчлэн бүс нутгийн энх тайван, хөгжилд нааштай хувь нэмэр оруулсан юм гэлээ.

    Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Казахстаны харилцааг хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үздэг, Хятад, Казахстаны харилцааг Хятадын дипломат харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үздэг гэжээ.

    Хү Жиньтао Хятад, Казахстаны стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх талаар 5 зүйлт санал дэвшүүлэв. Тухайлбал: 1. дээд давхаргын хэлхээ холбоог нягт болгож, стратегийн итгэлцлийг нэмэгдүүлэх. 2. ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөж, ашиг сонирхлыг нэгдүүлэхийг чангатгах. 3. хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, уламжлалт найрамдлыг ахиулах. 4. аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлыг ахиулах. 5. олон талт хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлж, хамтын ашиг сонирхлыг хамгаалах зэрэг болно.

    Хү Жиньтао тэмдэглэхдээ, Хятад, Казахстаныг багтаасан олон талын хамтын чармайлтаар, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Ташкентын дээд уулзалт амжилтад хүрлээ. Казахстан уг байгууллагын ээлжит дарга орон болов. Казахстаны дарга орны тушаалд байх хугацаанд уг байгууллага ирэх жилийн ШХАБ байгууллагдсаны 10 жилийн ойг тэмдэглэх ажиллагааг амжилттай сайн зохиож, олон салбар дахь хамтын ажиллагааг шинэ төвшинд хүргэх юм гэдэгт итгэж байна. Хятадын тал Казахстаны талын уг байгууллагын ээлжит дарга орны ажлыг бүх хүчээрээ дэмжинэ гэжээ.

    Н. Назарбаев хэлэхдээ, хоёр орны харилцааны хөгжлийн тухай Хү Жиньтаогийн чухал саналыг бүрэн зөвшөөрч байна. Казахстаны тал Хятадтай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, хоёр орны дипломат харилцаа тогтоосноос хойших 18 жил дэх хоёр талын харилцааны нааштай ахицыг өндрөөр үнэлж байна. Харилцан итгэлцсэн болон харилцан хүндэтгэсэн үндэс дээр, Казахстан, Хятадын стратегийн түншлэлийн харилцаа түргэн хөгжиж байна. Хоёр орны дээд давхаргын харилцаа нягтарч, олон салбар дахь хамтын ажиллагаа шинэ төвшинд хүрэв. Хятадын талаас Казахстаны талд хийсэн хөрөнгө оруулалт, олгосон зээл нь Казахстаны эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.

    Н. Назарбаев цохон тэмдэглэхдээ, Казахстаны тал Хятадын талтай хамтаар чармайж, улс төр, эдийн засаг, түүх соёл, аюулгүйн зэрэг салбар дахь хамтын ажиллагаа түүнчлэн олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаарх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны хамтын ашиг сонирхол болон Төв Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, хоёр талын харилцааг нэн өндөр төвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ. \О.Дарамбазар, Баясгалан, Пэрлаймаа нар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе