• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Хү Жиньтао Казахстаны ерөнхий сайдтай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-12 21:28:37

        Казахстанд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 12-ны үдээс хойш Астана-д Казахстаны ерөнхий сайд Карим Масимовтай уулзжээ.

        Хү Жиньтао хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Казахстаны олон салбар дах ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтвортой урагш ахиж, баялаг үр дүнд хүрсэн байна. Онцгойлон өмнө нэг хугацаанд олон улсын банк санхүүгийн хямрал өргөжин тарсан нөхцөл байдалд, хоёр тал давуу талаараа харилцан нөхөж, эдийн засаг худалдаа, банк санхүү, эрчим хүч болон эрчим хүчний бус салбар дах хамтын ажиллагаандаа шинэ томоохон ахицтай болж, олон улсын банк санхүүгийн хямралаас хоёр орны эдийн засагт үзүүлсэн гаж нөлөөтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хятад Казахстаны ажил хэрэгч хамтын ажиллагааны үндэс суурь бат бэх, нөөц хүч асар ихтэй, хэтийн төлөв саруул уудам байна гэжээ.

        Хятад улсын дарга Хү Жиньтао Казахстанд айлчилж байгаад Казахстаны ерөнхий сайд Карим Масимов халуун талархал илэрхийлээд, дарга Хү Жиньтаогийн Казахстанд хийж буй энэ айлчлал хоёр орны харилцааг нэн өндөр төвшинд хүргэх бөгөөд, хоёр орны тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг Казахстаны засгийн газар нухацтай хэрэгжүүлэх юм гэжээ. \Номин орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе