6-р сарын 12-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн Японы ордны өдөр болж байна. Үдээс өмнө, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Лиү Яньдүн болон Японы ерөнхий сайдын тусгай элч Хатояма Юкио нар дэлхийн яармагийн төв талбайд Япон улсын ордны өдөрлөгийн нээлтийн ёслолд оролцсон байна.
Япон улсын ордон 12-ны үдээс хойш 4 цагт дэлхийн яармагийн төвд "эвсэг зохицонгуй ирээдүйн төлөө нэгдэцгээе " гэсэн уриан дор уран сайхны концерт зохион, Японы улсын зэрэглэлийн дуучин Танимура Шинжи, шинэ үеийнхний шүтэн биширдэг W-INDS хамтлаг дэлхийн яармагийн хорхойтнуудад гайхамшигт тоглолтоо сонирхуулжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\