• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтаогийн Төв Азид хийсэн айлчлалаар итгэлцлээ нэмэгдүүлэн хамтын ажиллагаагаа өргөтгөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-13 15:54:54

    6-р сарын 9-нээс 12-ны өдөрүүдэд Хятад улсын Дарга Хү Жиньтао урилгаар Ташкентад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 10-р хуралд оролцсон бөгөөд Узбекстан, Казахстанд төрийн айлчлал хийлээ. Дарга Хү Жиньтаог дагалдан айлчилсан Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи хэлэхдээ, Хятадын дээд удирдагчийн энэ айлчлал нь эв санааны нэгдэл, нарймадлыг бэхжүүлэн, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж, ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулан, ШХАБ-ын нөлөөг өргөтгөх гэсэн товлосон зорилтдоо хүрсэн байна гэжээ.

    Сайд Ян Жечи хэлэхдээ, Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал бол Хятад улсаас Төв Азийн бүс нутагт хийсэн нэг удаагийн чухал дипломат үйл ажиллагаа юм. 4 хоногийн богинохон хугацаанд Дарга Хү Жиньтао олон дипломат ажиллага хийж, хоёр талын болон олон талын оролцсон 30 гаруй арга хэмжээнд оролцжээ. Энэ айлчлалаар ШХАБ-ын эрүүлээр тогтвортой үргэлжлэн хөгжихөд тус дөхөм үзүүлж, Хятад-Узбекстан, Хятад-Казахстаны харилцааны төвшнийг бүх талаар дээшлүүлэн, Хятад улс болон ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орнууд хоорондын олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ажилгч хэрэгч, өндөр үр ашигтай, баялаг үр дүнд хүрч, айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрлээ гэжээ.

    ШХАБ-ын Ташкентын дээд уулзалт нь онцгой байдалд болсон юм. Дарга Хү Жиньтао уг дээд уулзалт дээр, "Ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, энх тайван, тогтвортой байдлыг хамгаалъя" сэдвээр чухал үг хэлж, шинэ байдалд гишүүн орнууд "Шанхайн үзэл санаа"-г нухацтай журамлан, эв санаа нэгтэйгээр эрчтэй хамтран ажиллаж, хамтын оюун ухаан, хүчин чадлаа бадруулбал сая саад бэрхийг даван туулж, хамтын хөгжилд хүрч чадна гэж тэмдэглэжээ. Дарга Хү Жиньтао ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхтэй холбогдуулан 6 зүйлт санал дэвшүүлсэн байна. Үүнд эв санааны нэгдэл, итгэлцлээ бэхжүүлэх, терроризмтэй тэмцэх эрч хүчээ нэмэх, хамтын ажиллагааны нөөцийг цаашид ашиглах, найрсаг солилцоогоо өргөтгөх, дотоодын байгуулалтаа төгөлдөржүүлэх болон уг байгууллагын хөгжилд сайн сайхан орчин ахуйг бүрдүүлэн өгөх зэрэг багтсан болно.

    Узбекстанд айлчилсан хугацаандаа, Дарга Хү Жиньтао Хятад-Узбекстаны найрсаг хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шат өгсүүлэхтэй холбогдуулан 6 зүйлт санал дэвшүүлсэн бөгөөд хоёр орны төрийн тэргүүн нар бас найрсаг хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Улс ороныхоо бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө нөгөө талынхаа гаргаж буй хүчин чармайлтыг цаашид эрс дэмжиж, хамтын ажиллагаа болон зохицуулалтаа эрчимжүүлэн, ШХАБ-ын хүрээнд дорвитой арга хэмжээ цаашид авч байгаад, "Зүүн Туркстан"-ы террорист хүчнийг багтаасан аливаа терроризмд хамтаар цохилт өгч, хоёр орон болон уг бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, амар амгалан байдлыг хамгаална гэж хоёр тал илэрхийлжээ. Хоёр тал бас нөөц баялгийн бус, дэвшилт шинэ технологи зэрэг салбаруудад хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

    Казахстанд айлчилсан хугацаанд Дарга Хү Жиньтао Хятад-Казахстаны стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар хөгжүүлэхтэй холбогдуулан 5 зүйлт санал дэвшүүлсэн бөгөөд Хятад, Казахстаны хамтарсан мэдэгдэл нийтэлж, хоёр талын стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх явдал бол хоёр орны дипломат бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дахин нотлооод, дээд давхаргын яриа хэлцлээ эрчимжүүлэн, бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэж илэрхийлжээ. Хоёр талын болон олон талын салбарт терроризм, хагалан бутраах үзэл, хэт даврагч үзэл, үндсэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх, мансууруулах бодис хил давуулан наймаалах зэрэгт цохилт өгөх салбар дахь хамтын ажиллагаагаа хоёр тал гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр орны хөгжилд олон улсын сайн сайхан орчин ахуй бүрдүүлэн өгөх болно. Хоёр тал бас хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе