
Хятад улсын дарга Хү Жиньтао Канадын Торонтод болох 20 орны бүлгийн удирдах хүмүүсийн 4-р бага хуралд урилгаар оролцох гэж байна. Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд Цүй Тянькай 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэ удаагийн бага хурал нь 20 орны бүлгийн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын байр суурийг бэхжүүлж, макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх, банк санхүүгийн хяналт удирдлагын өөрчлөлтийг ахиулах зэрэг таван талаар бодитой үр дүнд хүрэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, нэгд эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийн хүрээг бүх талаар хэрэгжүүлж, 20 орны бүлгийн талуудын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн байдлыг бэхжүүлэх. Хоёрт,энэ оны 11-р сард болох 20 орны бүлгийн удирдах хүмүүсийн Сөүлийн бага хурлаас Олон улсын валютын сангийн байгууллага шинэ шатны хувийн хэмжээний өөрчлөлтөө биелүүлэхийг нааштай дэмжих. Гуравт банк санхүүгийн хяналт удирдлагын өөрчлөлтийг цаашид ахиулж, ялангуяа адил зэрэглэлийн байгууллагын хяналт удирдлагыг эрчимжүүлэх. Дөрөвт төрөл бүрийн хэлбэрийн ивээх үзлийг үргэлжлэн эсэргүүцэж, Дохагийн уулзалт хэлэлцээг ахиулах. Тавд хөгжлийн асуудалд нэн илүү анхаарал хандуулж, 9-р сард болох НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын өндөр зиндааны хуралд улс төрийн талын хүчтэй дэмжлэг үзүүлэх эдгээр болно гэжээ. \Цэцэн орчуулав\