![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын ГХЯ-ны орлогч сайд Цүйкай 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао удалгүй Канадад айлчлал хийх гэж байна, энэ бол сүүлийн таван жилд болж байгаа Хятадын төрийн тэргүүний анхны айлчлал болох юм. Айлчлалын хугацаанд, хоёр орны засгийн газрын холбогдох салбарууд болон аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, энэ нь эдийн засаг, байгаль орчин, чанарын шалгалт, соёл, аялал жуулчлал, гэгээрэл боловсрол зэрэг салбарыг багтаасан байна.
Дарга Хү Жиньтао энэ сарын 23-27-ны өдрүүдэд урилгаар Канадад төрийн айлчлал хийх бөгөөд Торонтод болох гэж байгаа 20-ын бүлгийн удирдагч нарын 4-р дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох болно.
Цүйкай 18-ны өдөр Хятадын ГХЯ-ны энэ айлчлалтай холбогдуулан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Айлчлалын хугацаанд, дарга Хү Жиньтао Канадын амбан захирагч Мичаелле Жеан болон ерөнхий сайд Степхен Хапэтэй тус тус уулзаж, хэлэлцээ хийж, Хятад Канадын харилцаа мөн тэрчлэн хамтаар сонирхож байгаа олон улс болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох юм. Дарга Хү Жиньтао бас Канадын бусад удирдагчтай уулзах бөгөөд олон давхаргын зүтгэлтэнтэй өргөнөөр харилцаа холбоо тогтоох болно. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |