![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Канадын амбан захирагч Мишель Жин болон ерөнхий сайд СтеФен Харперын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 23—27-ны өдрүүдэд Канадад төрийн айлчлал хийх бөгөөд Торонтод болох 20 орны бүлгийн удирдагчдын 4 -р удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Удалгүй болох гэж байгаа 20-ны бүлгийн дээд хэмжээний уулзалтаар 20 орны бүлгийн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чуулга уулзалтын байр суурь улам бэхжихийг Хятадын тал хүсэж байгаа бөгөөд макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх , банк санхүүгийн хяналт удирдлагын өөрчлөлтийг ахиулах зэрэг таван талын бодитой зүйлийг хүсэж хүсэж байна. Дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн Канадад хийх айлчлал нь Хятад Канадын дипломат харилцааг тогтоосны 40 жилийн ойтой тохиосон төдийгүй мөн ч сүүлийн таван жилийн турш Хятадын төрийн тэргүүний анхны айлчлал болох юм. Иймээс Хятад Канад хоёр орон хамтын ажиллагааны холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурж, мөн хоёр талын ирээдүйн харилцааны хөгжлийг байршуулах болно.
Дарга Хү Жиньтао 26,27-ны өдөр 20 орны бүлгийн Торонтогийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. 20 орны бүлгийн гишүүдийн удирдагчдаас гадна, Ази, Африк, Европ тивийн зарим орон болон бүс нутгийн байгууллагын удирдагчид тэрчлэн НҮБ, Олон улсын валютын сангийн байгууллага, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын хариуцлагатан нар ч урилгаар энэ уулзалтад оролцоно. Хятадын Гадаад хэргийн яамны орлогч сайд Цүй Тянькай 18-ны өдөр Бээжинд энэ дээд хэмжээний уулзалтад тавьж байгаа Хятадын таван талын хүсэлтийг танилцуулав.
Тэрээр хэлэхдээ, бодитойгоор хэлбэл, Хятадын тал Торонтогийн дээд хэмжээний уулзалт таван талаар бодитой үр дүнд хүрэхийг хүсэж байна. Нэгд, эрчтэй, тогтвортой тэнцвэртэй өсөлтийг бүх талаар хэрэгжүүлэх хүрээнд 20 орны бүлгийн макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хандлагыг бэхжүүлнэ. Хоёрт, 20 орны бүлгийн Сөүлийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Олон улсын валютын сангийн байгууллагын шинэ хуваарилалтын өөрчлөлтийг биелүүлэхийг идэвхтэй ахиулна. Гуравт, банк санхүүгийн хяналт удирдлагын өөрчлөлт ялангуяа үнэлгээний байгууллагын хяналт удирдлагыг эрчимжүүлэхийг түлхэн ахиулна. Дөрөвт, ямарваа хэлбэрийн ивээх үзлийг цаашид эсэргүүцэж, Дохагийн хэлэлцээг ахиулна. Тавд, хөгжлийн асуудалд түлхүү анхаарлаа хандуулж, 9-р сард болох НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд зэрэглэлийн хуралд улс төрийн дорвитой дэмжлэг үзүүлэх эдгээр болно гэжээ.
Хятадын Сангийн яамны орлогч сайд Жү Гуан-ё 18-ны өдөр 20 орны бүлгийн дээд хэмжээний уулзалтын механизмыг нотлон тодорхойлсон бөгөөд удалгүй хуралдах гэж байгаа Торонтогийн дээд хэмжээний уулзалтын гол үүргийн талаар мэдээлэв.
Тэрээр хэлэхдээ,20 орны бүлэг банк санхүүгийн хямралын өрсөлдөөн сорилтод олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар хандахыг ахиулах, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Европ тивийн бүрэн эрхийн өр ширийн хямралын өрсөлдөөн сорилтын өмнө, 20 орны бүлгийн Торонтогийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн эдийн засгийн эрчтэй, тэнцвэртэй, тогтвортой өсөлтийг ахиулах чухал түүхэн үүрэг хариуцлага хүлээж байгаа юм гэжээ.
Торонтогийн дээд хэмжээний уулзалт дээр банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлэх, Олон улсын валютын сангийн байгууллагын өөрчлөлтийг түргэтгэх нь чухал сэдэв болох юм. Хятад улс холбогдох өөрчлөлтийг дэмжих бөгөөд олон орон ажил хэрэгч байр сууриар өөрчлөлтийн үйл явцыг урагш ахиулах хэрэгтэй гэж Хятадын Төв банк-- Хятадын Ардын банкны Олон улсын хэлтсийн дарга Жа Тао уриалсан байна. \Урангоо орчуулж, Баатар хянав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |