![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Канадын ерөнхий сайд Степен Харпер 18-ны өдөр мэдэгдэл хийж, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Канадад төрийн айлчлал хийх гэж байгааг Канад сайшааж байна гэж тэмдэглэжээ.
Степен Харпер хэлэхдээ: Канад Хятад улс олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ирэх арван жилийн хөгжилдөө суурь тавьж байна. Энэ бол бие биеэ хүндэтгэж, хамтран ажиллассаны үндсэн дээр тулгуурлагдсан 40 жилийн дипломат харилцаанд барьж байгаа бэлэг болно гэжээ.
Канадын ерөнхий сайдын тамгын газар, хоёр орны удирдагчид хоёр талын хамтын ажиллагааг өргөтгөх боломж тохиол зэрэг харилцан сонирхож байгаа хоёр тал, бүс нутаг, манай гаригийн асуудлуудыг авч хэлэлцэнэ гэж тэмдэглэжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао 23-27-ны өдрүүдэд Канадад төрийн айлчлал хийх бөгөөд Торонтод болох 20-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний дөрөвдөх уулзалтад оролцоно гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 17-нд мэдээлэв.
Энэ жил Хятад Канадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Хятад Канад хоёр тал худалдаа болон хөрөнгө оруулалт, эрчим хүч болон хүрээлэн байгаа орчин, эрүүлийг хамгаалал, засаг захиргааны удирдлага, шинжлэх ухаан техник зэрэг салбаруудад өргөн хэмжээнд хамтран ажиллаж байна. /Баясгалан орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |