![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд Канадад төрийн айлчлал хийх мэдээ нийтлэгдсэний дараа Канадын улс төрчид дарга Хү Жиньтаогийн айлчлалыг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.
Канадын Ерөнхий сайд Стифен Харперийн хэвлэлийн төлөөлөгч Димитри Соудас хэлэхдээ, ерөнхий сайд Харпер Хятадад айлчлаад 6 сар л болж байгаа үеэр дарга Хү Жиньтао хариу айлчлал хийх гэж байна. Энэ нь консерватив нам засгийн эрх барьснаас хойш Хятад улсын даргын Канадад хийх анхны айлчлал болно гэлээ. Соудас хэлэхдээ, тус айлчлал Канад Хятадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор тохиож байгаа тул жилийн турш тэмдэглэх цуврал ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Канадын конгрессын гадаад хэргийн нарийн бичгийн дарга Аубрей хэлэхдээ, Хятадтай сайн харилцаагаа хэвээр байлгах нь Канадын гадаад бодлогын чухал тал юм. Хятадын засгийн газартай байнгын харилцаатай байх нь Канадын нэгэн зорилт юм. Хятад улсын даргын айлчлал Канад Хятадын харилцааг өндөр төвшинд хүргэх нь дамжиггүй юм гэжээ.
Канадын хамгийн том сөрөг нам Либерал намын гадаад хэрэг хариуцсан хэвлэлийн төлөөлөгч Боб Рай хэлэхдээ, Канадын иргэд дарга Хү Жиньтаогийн Канад дахь айлчлалыг сайшааж хүсэн хүлээж байна. Хү Жиньтаогийн айлчлал нь Канад Хятад хоёр орны албаны хүмүүст худалдаа эдийн засгийг нээн хөгжүүлэх хамтын ажиллагаа, байгаль орчныг хамгаалах техникийн хамтын ажиллагаа болон Афганистаны байдал зэрэг олон асуудлыг авч хэлэлцэх чухал боломж хангах юм гэжээ.\Алтаннавч орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |