|
|
||
Хоёр хоног ажилласан Шанхайн дэлхийн яармагийн " шинжлэх ухаан техникт түшин шинийг санаачлан бүтээх хийгээд хотын ирээдүй" гол уриатай симпозиум 21-ний өдөр Хятадын дорнод нутгийн Жянсу мужийн Ү ши хотод өндөрлөв. Уг симпозиум аар хотын аюулгүйн баталгаа хийгээд хэлбэрэлтгүй хөгжлийн явц дах шинжлэх ухаан техникт түшин шинийг санаачлан бүтээх асуудал зэрэг хэлэлцэх сэдвийг авч хэлэлцсэн байна.
Шанхайн дэлхийн яармагийн гүйцэтгэх хорооны тусгай орлогч дарга хатагтай Жүн Яньчюнь 21-ний өдөр симпозиумыг нэгтгэн дүгнэх хурал дээр хэлэхдээ, эрчим хүч болон байгаль орчны хямралд хандах нь одоо шинжлэх ухаан техникт түшиглэн шинийг санаачлан бүтээх ажилд тулгарч байгаа хамгаас бодитой асуудал болж байна гэж симпозиумд оролцсон зочид бүр илэрхийлсэн байна. Гэжээ. Тэрээр хэлэхдээ, эдгээр асуудалд хандахын тусад хөгжсөн шинжлэх ухаан техник нь хүний төлөө байхыг баримтлан, хүмүүнлэгийн болон ухаалаг үзэл санааны жолоодлогоор хүн төрөлхтөнд аз жаргал эдлүүлэх ёстой юм гэжээ.
10 гаруй орноос ирсэн засгийн газрын албаны хүн, нэрт эрдэмтэн мэргэжилтэн, олон улсын байгууллагын төлөөлөгч 70 гаруй хүн энэ симпозиумд оролцов.
Энэ бол Шанхайн дэлхийн яармагийн хугацаанд зохиож байгаа гол уриатай 3 дах симпозиум болох юм. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |