• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ливаны ордны өдөрлөг боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-22 15:12:23

     22-ны үдээс өмнө Шанхайн дэлхийн яармагт Ливаны ордны өдөрлөг болжээ. Бүгд Найрамдах Ливан Улсын эдийн засаг худалдааны яамны сайд Мохамад Сафади Шанхайн дэлхийн яармагийн Хятадын засгийн газрын орлогч төлөөлөгч Лю Жэньтаны хамт Ливаны ордны өдөрлөгт оролцлоо.

      Мохамад Сафади хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг олон орон болон байгууллагуудад хамгийн таатай тавцан олгож, дэлхийн олон үзэгчдэд гайхалтай сайхан үзүүлбэрүүд бэлэглэсэн байна. Ливан хэдэн мянган жилийн соёл иргэншлийн түүхтэй, жуулчид Ливаны ордонтой танилцахдаа Ливаны соёлын олон талт чанар болон газар зүйн олон хэвт шинжийг ойлгоно гэдэгт найдаж байна гэжээ.

      Хятад Ливан хоёр орны найрамдал өнө удаан оршиж, 1971 онд дипломат харилцаа тогтоосноос нааш хоёр талын улс төр, эдийн засаг, соёлын зэрэг салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй хөгжсөөр байна. Ливаны үндэсний ордон бүрэн дүүрэн амжилт олохыг хүсэж байна. Хятад Ливан хоёр орны найрамдал өнө бат орших болтугай гэж элчин сайд Лю Жэньтан ерөөлөө. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе