• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

20-ын бүлгийн удирдагчдын Торонто дахь дээд уулзалт дээр, Хятадын тал хөгжлийн асуудалд анхаарал тавих болно

CRI       (GMT+08:00) 2010-06-23 16:38:05

      Хятад улсын Дарга Хү Жиньтао Канадад айлчлахаар 23-ны үдээс хойно мордно. Энэ нь Хятад улсын төрийн тэргүүний 5 жилийн дотор Канадад хийх анхны айлчлал юм. Дарга Хү Жиньтао бас Торонтод 20-ын бүлгийн удирдагчдын 4 дэх дээд уулзалтад оролцоно.

      Дарга Хү Жиньтао Канадын амбан захирагч Мишель Жан болон Канадын Ерөнхий сайд Стефен Харперын урилгаар Канадад айлчилж байгаа юм. Түүний энэ айлчлалыг төрийн айлчлал хийх болон 20-ын бүлгийн удирдагчдын 4 дэх дээд уулзалтад оролцох гэж хоёр хувааж болно. 24-нээс 26-ны өдрүүдэд Хү Жиньтао Канадад төрийн айлчлал хийж, Канадын амбан захирагч болон Ерөнхий сайдтай тус тус уулзаж, Канадын олон этгээдийн зүтгэлтнүүдтэй өргөнөөр харилцах болно. Айлчлалын хугацаанд, хоёр орны Засгийн газрын холбогдох салбарууд болон аж ахуйн нэгжийнхэн эдийн засаг, байгаль орчны хамгаалал, чанарын шалгалт, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбар дахь хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Үүний зэрэгцээ, хоёр орон бас хоёр талын харилцааны статус болон эдийн засаг, худалдааны харилцааны хөгжлийн урьдчилсан зорилт зэргийг мэдэгдэх боломжтой байна. Хятадын ГХЯ-ын сайдын орлогч Цүй Тянькай саяхан Бээжинд хэлэхдээ, энэ айлчлал нь Хятад, Канадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд тохиож байгаа болохоор, хоёр орны харилцааны хөгжилд онцгой ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал бол сүүлийн 5 жилийн дотор , Хятад улсын төрийн тэргүүний Канадад хийж байгаа анхны айлчлал болно, мөн ч Хятад, Канад дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеэр болох хоёр орны харилцаан дахь томоохон үйл хэрэг тул, энэ нь Хятад, Канадын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт бид итгэж байна. Дарга Хү Жиньтаогийн айлчлалаар чухал тохиол болгож, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх үндсэн дээр, яриа хэлцэл, солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн, Хятад, Канадын харилцааг түүхийн шинэ гараанаас нэн хөгжүүлэхийн тулд, Канадын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад бид бэлэн байна гэжээ.

      20-ын бүлгийн удирдагчдын 4 дэх дээд уулзалт 26, 27-ны өдөр Канадын Торонтод болж, дэлхийн эдийн засгийн байдал, Европын өрийн хямрал, хүчтэй тогтвортой тэнцвэртэй нэмэгдлийн цар хүрээ, олон улсын банк санхүүгийн байгууламжийн өөрчлөлт, олон улсын худалдаа, банк санхүүгийн хяналт удирдлага зэрэг асуудлуудыг гол хэлэлцэх болно.

      20-ын бүлгийн удирдагчдын дээд уулзалтын механизмын тухай Хятадын ГХЯ-ын сайдын орлогч Цүй Тянькай хэлэхдээ,

     20-ын бүлгийн удирдагчдын 4 дэх дээд уулзалт бол олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн чухал бөгөөд үр ашигтай тавцан юм. Олон талын хамтын хүчин чармайлт дор, өнгөрсөн гурав удаагийн дээд уулзалт олон талаар нийтлэг ойлголтод хүрчээ. 20-ын бүлгийн удирдагчдын дээд уулзалтыг механизмжуулсны дараа, Торонтогийн дээд уулзалтыг анх удаа хийж байгаа нь өнгөрснөө залгамжлан ирээдүй тийш хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм. Торонтогийн дээд уулзалт нь өнгөрсөн гурав удаагийн дээд уулзалтаар хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, 20-гийн бүлгийн нэр хүнд, хүч чадлыг хамгаалан, 20-ны бүлгийн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал чуулган болох байр суурийг бэхжүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

      Хятад улс нь дэлхий дээрх өсөлтийн хамгийн их нөөцтэй, эдийн засгийн амьжиргааны хамгийн баялаг хүчинтэй шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн цогц болсны хувьд, энэ удаагийн дээд уулзалтад ихээхэн эрмэлзэл тавьж байна. Үүнд олон талын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх, Олон Улсын Валютын Сангийн хувь хэмжээний өөрчлөлт болон банк санхүүгийн хяналт удирдлагын өөрчлөлтийг идэвхтэй ахиулах, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх зэрэг багтаж байна. Европын өрийн хямралаас сургамж авч, банк санхүүгийн байгууллага эрсдэлийг хэрхэн хяналтдаа авах, хянуур эрхлэлт хийх зэргийг Хятад улс анхаарахаас гадна, итгэмжийн үнэлгээний байгууллагын үйл ажиллагааг хэрхэн журамжуулахад түлхүү анхаарч, хямралын хурдасгуур болохоос нь сэргийлж байна.
Эдийн засгийн асуудлаас гадна, дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон болсны хувьд, Хятад улс хөгжлийн асуудлыг нэн их анхаарч, Торонтогийн дээд уулзалтын хугацаанд 20-ын бүлгийн гишүүн орнуудтай хөгжлийн асуудлаар судалгаа хийж, 9-р сард болох НҮБ-гийн мянганы хөгжлийн зорилтын тухай дээд зэрэглэлийн хуралд улс төрийн дорвитой дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

     Бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, дэлхйин эдийн засгийн хүчтэй тогтвортой тэнцүүртэй өсөлтийг нухацтай ахиулахыг Хятадын төв банк-Хятадын Ардын Банкны Олон улсын хэлтсийн дарга Жан Тао саяхан Бээжинд олон улсад хандан дахин уриалсан байна.\Гэрэлт орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе