• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Канадад айлчлахаар Бээжингээс мордлоо

CRI       (GMT+08:00) 2010-06-23 18:02:57

     Хятад улсын дарга Хү Жиньтао Канадад айлчлахаар 23-ны үдээс хойш Бээжингээс мордлоо. Энэ нь Хятад улсын төрийн тэргүүний өнгөрсөн 5 жилийн дотор Канадад хийх анхны айлчлал юм. Дарга Хү Жиньтао бас Торонтод 20-ын бүлгийн удирдагчдын 4 дэх дээд хэмжээний уулзалтад оролцоно.

     Энэ жил Хятад Канад дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Дарга Хү Жиньтао Канадын амбан захирагч Мишель Жан болон Канадын Ерөнхий сайд Стефен Харперын урилгаар Канадад айлчилж байна. Айлчлалын хугацаанд, хоёр орон эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, чанарын шалгалт, соёл, жуулчлал, гэгээрэл боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд хоёр орон бас хоёр талын харилцааны статус болон эдийн засаг, худалдааны харилцааны хөгжлийн урьдчилсан зорилт зэргийг хэлэлцэн тохиролцоно гэж Хятадын ГХЯ саяхан мэдээлсэн юм.

    20-ын бүлгийн удирдагчдын 4 дэх дээд уулзалт 26, 27-ны өдөр Канадын Торонтод болж, дэлхийн эдийн засгийн байдал, Европын өрийн хямрал, эрчтэй тогтвортой болон тэнцвэртэй өсөлтийн цар хүрээ, олон улсын банк санхүүгийн байгууламжийн өөрчлөлт, олон улсын худалдаа, банк санхүүгийн хяналт удирдлага зэрэг асуудлуудыг гол хэлэлцэх болно.

    Талууд макро эдийн засгийн бодлогыг зохицуулж, Олон Улсын Валютын Сангийн Байгууллагын хувь хэмжээний өөрчлөлт болон банк санхүүгийн хяналт удирдлагын өөрчлөлтийг идэвхтэй ахиулан, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх бөгөөд итгэмжийн үнэлгээний байгууллагын үйл ажиллагааг журамжуулахыг Хятадын тал хүсэж байна. Эдийн засгийн асуудлаас гадна, Хятад улс бас хөгжлийн асуудлыг анхааралдаа авах болно. \ Баясгалан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе