
Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 23-ны өдрийн үдээс хойш Оттавад хүрч, сүүлийн 5 жилд Хятадын төрийн тэргүүн Канадад хийх анхны айлчлалаа эхэллээ. Хү Жиньтао нисэх онгоцны буудалд бичгээр хэлсэн үгэндээ, Канадын удирдагчид болон бүх салбарын нөхөдтэй өргөнөөр харьцаж, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг үр ашигтай замд түлхэн оруулахыг хамтаар хайн хэлэлцэхийг хүсэн хүлээж байна гэж тэмдэглэжээ.
Хятад Канад дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байна. Хү Жиньтао нисэх онгоцны буудалд бичгээр хэлсэн үгэндээ, Хятад Канад 2 бол Номхон далайн эргийн чухал орон, Хятад Канадын харилцааны хөгжил нь хоёр ард түмэнд бодит ашиг сонирхол хүртээсэн бөгөөд бүс нутаг цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд ихээхэн тус дөхөм үзүүллээ. Хятад Канадын харилцааг Хятадын тал чухалд үзсээр ирсэн. Канадын талтай хамтаар чармайж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэхээр боломж болгож, салбаруудын солилцоо, хамтын ажиллагааг байнга өргөтгөж, Хятад Канадын стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжлийг ахиулж, хоёр ард түмэн болон улс түмэнд илүү их буян үйлдэхэд Хятадын тал бэлэн байна гэж тэмдэглэжээ. /Баясгалан орчуулав/