• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торонтогийн дээд хэмжээний уулзалт ололт багатай уулзалт болно гэж мэргэжилтэн нар үзэж байна

CRI       (GMT+08:00) 2010-06-24 16:58:35

     20-ийн бүлгийн дээд хэмжээний дөрөв дөх уулзалт 26-27-ны өдрүүдэд Канадын Торонтод болно. Торонтогийн дээд хэмжээний уулзалт бол 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт механикжилтаас хойших анхны дээд хэмжээний уулзалт болохоороо урьдахыг залгамжилж, ирээдүйг нээсэн чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн уулзалт бол ноднингийн 9-р сард Питтсбургийн дээд хэмжээний уулзалтын залгамж болно. Ололт амжилтаар багатай уулзалт болно гэж Америк болон Европын зарим мэргэжилтэн төсөөлж байна.

     Ноднингийн 9-р сард Питтсбургийн дээд хэмжээний уулзалтаас хойш дэлхийн эдийн засаг аажмаар сэргэсэн хэдий ч сэргэлтийн явцад тогтворгүй чанар байсаар. Олон орны банк санхүүгийн асуудал нь зэх зээлийг донслолттой болгож, эдийн засгийн сэргэлтийг ноцтой заналхийлж, урт хугацааны өсөлтийн хэтийн төлөвийг бууруулж болзошгүй.

     Зочлогч орон Канадын сангийн сайд Жим Флахерти саяхан хэлэхдээ,Торонтогийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол асуудал бол Питтсбургийн дээд хэмжээний уулзалтын тунхгийн дэвшүүлсэн манай гаригийн эдийн засгийн "эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийн хүрээ хэмжээг"-г цааш хэрэгжүүлэх гэсэн болно.

     Америкийн Петерсон олон улсын эдийн засгийн судалгааны газрын өндөр зэрэглэлийн ахлах ажилтан Сцотт, макро эдийн засаг болон банк санхүүгийн салбар нь Торонтогийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол тал болно гэж үзэж байна.

     Сүүлийн үед Америкийн конгресс юанийн ханшинд байнга дарамт үзүүлсээр байна. Юанийн ханш 20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх сэдэв болох эсэхийг талууд тааварлаж байна. Хятадын ардын банк 19-ний өдөр, Хятадын ба гадаадын эдийн засаг, банк санхүүгийн байдал болон Хятадын олон улсын орлого зарлагын байдлын дагуу, юанийн ханш тогтоох механизмын өөрчлөлтийг цааш ахиулж, юанийн ханшны уян харимхай чанарыг нэмэгдүүлэхээр Хятадын ардын банк шийдлээ гэж мэдээлжээ.

     Америкийн Петерсон олон улсын эдийн засгийн судалгааны газрын өндөр зэрэглэлийн ахлах ажилтан Сцотт, юанийн ханшны механизмд цааш өөрчлөлт хийх шийдвэр нь 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад нааштай тохио уламжлалаа гэж үзсэн байна.

     Хятадын засгийн газрын шийдвэр нь зөв чиглэлээр хийсэн нааштай алхам болно, олон улсын хамтын нийгэмлэг нийдэм сайшааж байгаа. 20-ийн бүлгийн гишүүн орнууд бүр үйл ажиллагаа авч, дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтэд тус төхөм үзүүлэх нь нэгэн адил чухал байгаа. Америк болон Европын орнууд санхүүгийн алдагдлаа багасгах ёстой. Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэн хамтран ажиллах маш чухал байгаа гэж Сцотт тэмдэглэжээ.
Вашингтонд айлчилж байгаа Швейцарын олон улсын эдийн засаг, хэрэглээний эдийн засгийн судалгааны газрын ахлах ажилтан Симон Евенетт, юанийн ханшны уян харимхай чанарыг нэмэгдүүлсэн шийдвэр нь олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаалыг хүлээх болно гэж үзжээ.

     Хятадын хийсэн энэхүү алхам нь олон улсын өргөн сайшаалыг хүлээлээ. Энэ нь Америк Хятадын худалдаанд маш бага нөлөөлөх болно гэж би үзэж байна. Өнгөрсний юанийн ханш нэмэгдсэнээс хойших байдлаас үзэхэд, хоёр орны худалдаанд тодорхой хэмжээний өөрчлөлт гараагүй гэж Швейцарын олон улсын эдийн засаг, хэрэглээний эдийн засгийн судалгааны газрын ахлах ажилтан Симон Евенетт тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе