|
|
||
Шанхайн дэлхийн яармагийн С тойргийн Африкийн нэгдсэн ордны дотор байрлаж байгаа Мозамбикийн ордон 25-ны өдөр төрийн ордны өдөрлөгөө угтаж, Хятад Мозамбик хоёр орны ажилтнууд дэлхийн яармагийн төвд өргөн их тэмдэглэх ажиллагаа зохион байгуулав.
Дэлхийн яармагт оролцож байгаагаа хүндэтгэх сэтгэлээ илтгэж, Мозамбик онцгойлон 6-р сарын 25-ны өдрийг сонгон төрийн ордны өдөрлөг болгосон байна. Энэ өдөр бол Мозамбикийн тусгаар тогтносон өдөр бөгөөд Хятад Мозамбикийн дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдөр юм. Мозамбикийн Соёлын яамны сайд Амандо Атур Жоао болон Хятадын Соёлын яамны орлогч сайд Өү Янжень ордны өдөрлөгийг тэмдэглэх ажиллагаанд оролцов.
Амандо Атур Жоао хэлсэн үгэндээ: Шанхайн дэлхийн яармаг бол олон орны туршлага солилцох тавцан мөн. Энэ он нь яг НҮБ-ын олон улсын соёлын үйл ажиллагааны жилтэй тохиож байгаагаараа онцлог ач холбогдолтой болж байна гэжээ.
Хэлсэн үгэндээ Амандо Атур Жоао Мозамбикийн бүтээн байгуулалтад асар их дэмжлэг тусламж үзүүлсэн Хятад улсад баярлан талархаж байгаагаа илэрхийлсэн байна. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |