• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Канадын амбан захирагчтай уулзав

CRI       (GMT+08:00) 2010-06-25 09:25:20

      Хятад улсын Дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 24-ний өдрийн үдээс өмнө Оттавад Канадын амбан захирагч, хатагтай Мишель Жантай уулзав.

      Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Канадын харилцаанд хөгжлийн чухал боломж тохиож байна. Хятад, Канадын харилцааг Хятадын тал чухалд үзсээр ирсэн юм. Өндөр дээд давхаргын хэлхээ холбоогоо хэвээр байлган, улс төрийн итгэлцлээ байнга нэмэгдүүлэх, давуу талаа бүрэн бадруулан, эдийн засаг, худалдаа, эрчим хүчний нөөц баялаг, шинжлэх ухаан техник, боловсрол, соёл, эрүүл хамгаалал зэрэг өргөн салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа өргөтгөх, олон улсын болон бүс нутгийн чухал том асуудлаарх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Канадын стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд, Канадын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэлээ.

      Амбан захирагч Мишель Жан хэлэхдээ, Дарга Хү Жиньтао Хятад, Канадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеэр Канадад төрийн айлчлал хийж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. Удахгүй Хятадын Шанхайд очиж Дэлхийн яармагийн Канадын ордны өдөрлөг арга хэмжээнд оролцох гэж байгаадаа би маш баяртай байна гэлээ. Канад бол Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон өрнөдийн орны нэг бөгөөд Хятад улсын найз, чухал түнш гэж үзэж байна. Хятад улс олон улсын санхүүгийн хямралыг туулж, эдийн засгийн хөгжлийн хурдаа хэвээр хадгалж амжилтад хүрснийг Канад маш их сайшааж байна гэж Мишель Жан илэрхийлжээ.

     Уулзалтаас өмнө, албан захирагч Мишель Жан Дарга Хү Жиньтаог угтах өргөн их ёслол хийсэн байна. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе