![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 24-ний үдээс хойш Оттавад Канадын Либерал намын удирдагч Майкл Игнатиев болон экс ерөнхий сайд Жеан Чритеантай уулзсан байна.
Майкл Игнатиевтай уулзах үед Хү Жиньтао хэлэхдээ, Канадын талтай хамтаар, стратегийн өндөр төвшинд Хятад Канадын харилцааг цаашид хөгжүүлэхийг дэмжиж, дээд хэмжээний айлчлалыг эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, олон салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар хэлхээ холбоо зохицуулалтаа нягт болгож, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Канадын Либерал нам олон жилийн турш Хятадтай найрсаг бодлого хэрэгжүүлж ирсэн байна. Либерал намын хоёр орны харилцааг урагш ахиулахын төлөө гаргасан чухал үүргийг Хятадын тал мартахгүй, Либерал намтай байх найрсаг харилцаагаа хүндэтгэн үзэж байна. Хятад Канадын харилцааны хөгжилд үргэлжлэн анхаарал хандуулан дэмжихийг Либерал намаас хүсэж байна гэжээ.
Майкл Игнатиев Либерал намын өмнөөс Канадад айлчилж байгаа Хү Жиньтаог халуунаар угтаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол агуу их орон, Либерал нам нь олон салбарт хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахаар үргэлжлэн чармайх болно. Харилцан айлчлалаар дамжин, хоёр ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг цаашид тэлэн өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Экс ерөнхий сайд Жеан Чритеантай уулзах үе Хү Жиньтао Жеан Чритеаны Хятад Канадын харилцааг ахиулахын төлөө гаргасан чухал нэмэр хандивыг нь өндрөөр магтан сайшаасан бөгөөд Хятад Канадын харилцааны хөгжилд үргэлжлэн анхаарал хандуулан дэмжиж, Хятад Канадын хамтын ажиллагаа болон найрамдлыг ахиулахад нэмэр хандив оруулахыг хүссэн байна. Жеан Чритеан хэлэхдээ, хоёр орны харилцаа сэргэн хөгжсөнийг би баяртай олж харлаа, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийн төлөө цаашид хүчлэн чармайхад бэлэн байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |