• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтаогийн Канадад хийсэн айлчлал 14 төрлийн бодитой үр дүнд хүрлээ

CRI       (GMT+08:00) 2010-06-25 10:51:29

     Хятадын гадаад хэргийн яамны тухайн нутгийн цагаар 24-ний өдөр нийтэлсэн мэдээгээр, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар Канад улсад хийсэн төрийн айлчлал 14 төрлийн бодитой үр дүнд хүрчээ. Үүнд таван жилийн дараа хоёр талын худалдааны хэмжээний шинэ зорилт жич Хятадын нефть байгалийн хийн корпораци болон Канадын эрчим хүчний компанийн гарын үсэг зурсан бүдүүвч хэлэлцээр зэрэг багтаж байна.

     Айлчлалын явцад хоёр тал Хятад Канадын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэх тухай дахин нотлоод ,2015 онд хоёр талын худалдааны хэмжээг 60 тэрбум ам долларт хүргэнэ гэж мэдэгдсэн юм. Канадад Хятадын соёлын төв байгуулна, Канадын орон нутгийн боловсрол хариуцсан албан тушаалтан болон дунд бага сургуулийн захирал 100 хүн болон ирэх жил Канадын дунд сургуулийн 100 сурагчийг Хятадад урьж зуны лагерьт оролцуулах болно гэж Хятадын тал мэдэгдлээ.

     Хоёр орны засгийн газрын салбаруудын хэлэлцээрийн агуулгад: Хятад Канадын эдийн засаг худалдааны нэгдсэн комиссын дор эрчим хүч хэмнэн экологи хамгаалах ажлын хэсэг байгуулж, Хятадын жуулчдын Канадад жуулчлахад дөхөм үзүүлэх гэж байна. Хоёр орны цагдаагийн тал гэмт хэрэгт хамтаар цохилт өгч, Хятадын үндэсний чанарын хяналт шалгалт хижиг шалгах ерөнхий газар болон Канадын хүнсний чанар шалгалтын газар ч хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе