![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 25-ны үдээс өмнө Оттавад Канадын сенатын дарга Ноел.А.Кинселла болон төлөөлөгчдийн танхимын дарга Ретер Милликентэй уулзсан байна. Хятад оронтой хамтаар хүнсний аюулгүйн асуудлыг судлахад бэлэн байна гэж Ноел.А.Кинселла болон Ретер Милликен илэрхийлжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао уулзах үед хэлэхдээ, Хятадын тал Канадын талтай хамтаар хоёр орны харилцааны хөгжлийг стратегийн өндөрлөг болон алсын хараатай авч үзэн, харилцаа холбоогоо эрчимжүүлэн, итгэлцэл хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр орны дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ойгоор боломж болгож, Хятад Канадын стратегийн түншийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. БХАТИХ нь Канадын Сенат болон Төлөөлөгчдийн Танхимтай парламент хоорондын хамтын ажиллагааны чухал боломжоо гүйцэд ашиглан, хууль тогтоох болон хяналт шалгалтын талын харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хоёр орны ард түмний найрамдлыг зузаатган, Хятад Канадын харилцааны хөгжилд хувь нэмрээ үзүүлэхийг хүсэж байна гэж тэрээр цохон тэмдэглэжээ.
Мөн өдөр Хү Жиньтао бас Канадад суугаа элчин сайдын яам, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, Канадад сурч байгаа хүмүүс болон Хятадын харьяат нарын төлөөлөгчидтэй уулзсан байна. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |