• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Торонтод хүрэлцэн очиж, 20-ын бүлгийн дээд хэмжээний 4-р чуулга уулзалтад оролцох болно

CRI       (GMT+08:00) 2010-06-26 15:28:42

              Хятад улсын дарга Хү Жиньтао тухайн орон нутгийн цагаар 25-ны үдээс хойно Оттавагаас Торонтод хүрэлцэн очиж, 26-27-ны өдрүүдэд энд болох гэж байгаа 20-ын бүлгийн удирдагч нарын дээд хэмжээний 4-р чуулга уулзалтад оролцох болно.

              Торонтогийн дээд хэмжээний чуулга уулзалт бол 20-ын бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалтын механизмын дараах анхны дээд хэмжээний чуулга уулзалт болох бөгөөд маш их ач холбогдолтой чуулга уулзалт болох юм. Дээд хэмжээний чуулга уулзалт нь хурал хийх, ажлын оройн дайллага, ажлын өдрийн дайллага гэх хэлбэрээр явагдаж, дарга Хү Жиньтао Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Японы шинэ ерөнхий сайд Наото Кан, Английн шинэ ерөнхий сайд Давид Камерон зэрэг 20-ын бүлгийн гишүүн орны удирдагч, Олон улсын валютын байгууллага, Дэлхийн Банк зэрэг олон улсын байгууллагын хариуцлагатай хүн мөн тэрчлэн бусад холбогдох орны удирдагчтай хамт чуулга уулзалтад оролцох болно. Дэлхийн эдийн засгийн байдал, Европын бүрэн эрхт өрийн хямрал, "Хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийн бүдүүвч" гэдэг нь энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв болсон юм.

              Дээд хэмжээний чуулга уулзалтын хугацаанд, дарга Хү Жиньтао чухал үг хэлэх болно.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе