![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хоног гаруй хуралдах наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал 25-ны өдөр Канадын Торонтогийн умард нутгийн Мускока районы Хунцвилле хотод эхэлж, хуралд оролцож байгаа орны тэргүүн нар хөгжлийг туслах, олон улсын энх тайван болон аюулгүй байдал зэрэг асуудлыг авч хэлэлцэж байна.
Уг хурлыг зохион байгуулсан Канадын засгийн газрын мэдээнд тэмдэглэснээр, наймын бүлгийн энэ удаагийн тэргүүн нарын бага хурлаар голдуу хөгжиж байгаа орнуудын хөгжилд туслах асуудалд үнэлгээ хийх юм байна. Хурлын хугацаанд наймын бүлэг нь анх удаагаа "Мускока-гийн хариуцлага хүлээлгэх дүрмийн тайлан" нийтэлж, гишүүн орнуудын өнгөрсөн найман жилд гадаад оронд тусламж үзүүлсэн, эдийн засгийн хөгжил, эрүүл мэнд болон хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт хийсэн амлалтад үнэлгээ хийх болно. Хурлын дараа "Мускока-гийн санаачлагын бичиг" нийтлэн, дэлхийн хамгийн ядуу нутгийн эхчүүд хүүхдүүдийн амьдралын байдлыг сайжруулах болон НҮБ-ын мянганы хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг ахиулах болно.
Энэ хурлаар бас Ираны цөмийн асуудал, Солонгосын хойгийн байдал, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм.
Дэлхийн эдийн засгийн сэргэлт мөн тааруухан байгаа болон Европын бүрэн эрхт орны өр ширийн хямрал үргэлжилсээр байгаа зэрэг асуудалд чиглүүлэн наймын бүлэг нь өнөөгийн дэлхийн эдийн засагт тулгарч байгаа өрсөлдөөн сорилтыг мөн судлан хэлэлцэх болно. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |