• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Наото Кантай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-28 08:55:46

      Хятад Улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 27-ны өдөр Канадын Торонтод Японы шинэ ерөнхий сайд Наото Кантай уулзав. Хоёр тал Хятад Японы харилцааны хөгжил болон хамтаар анхаарч байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов.

      Ингээд Наото Кан Японы ерөнхий сайд болсны дараа Хятад Япон хоёр орны удирдагч анх удаа уулзсан байна.

      Наото Кан Японы ерөнхий сайд болсонд нь Хү Жиньтао баяр хүргэв. Урт хугацааны турш Наото Кан нь Хятад Японы найрсаг харилцааны салбарт хүчин зүтгэж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмэр оруулсан явдлыг Хятадын тал сайшааж байна. Наото Каны хүндэтгэн анхаарах болон түлхцээр Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцаа нэн сайнаар урагш хөгжинө гэдэгт итгэж байна гэж Хү Жиньтао хэллээ.

      Хү Жиньтаогийн баяр хүргэсэн явдалд Наото Кан ихээр талархаж, энэ удаа Хү Жиньтаотой уулзсандаа маш их баярлаж байна гэж хэлсэн байна. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе