• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

20 орны бүлгийн дээд хэмжээний уулзалт болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-06-27 16:27:22

           20 орны бүлгийн удирдах хүмүүс 26-ны өдөр Канадын Торонтод цугларав. Канадын ерөнхий сайд Стифэн Харпер мөн орой ажлын оройн зоог барьснаар "сэргэлт эхлэлт" уриан дор болох 20 орны бүлгийн дээд хэмжээний уулзалт эхэлснийг харуулжээ.

           Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт бол өнгөрсөн оны Питсбургийн дээд хэмжээний уулзалт 20 орны бүлэгийн дэлхийн эдийн засгийн анхны чуулга уулзалт гэж тогтоосноос хойшхи анхны хурал юм. Хурал нь дэлхийн эдийн засаг сулхан сэргэж байгаа үед хуралдаж байна. Хуралд оролцсон удирдах хүмүүс өнөөгийн дэлхийн эдийн засагт нүүрлэсэн гол өрсөлдөөн сорилтыг туулах бодлогыг хамтаар эрэн хайх болно.

           Зочлогч орон Канадын засгийн газрын нийтэлсэн мэдээнээс үзвэл, хурал нь дөрвөн гол сэдвийг авч хэлэлцэнэ. Үүнд эдийн засгийн тогтвортой хөгжил болон тэнцвэртэй өсөлт, банк санхүүгийн салбарын өөрчлөлт, олон улсын банк санхүүгийн байгууламжийн өөрчлөлт, дэлхийн худалдааны өсөлтийг ахиулах зэрэг болно.\Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе