• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын төлөөлөгчид байр сууриа илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-27 17:38:18

           "Сэргэлт болон шинэ эхлэл" уриан дор болж байгаа 20 орны бүлгийн дээд хэмжээний 4-р уулзалт орон нутгийн цагаар 26-ны орой Канадын Торонтод эхэллээ. Дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө Хятадын төлөөлөгчид Хятадын талын холбогдох албаны хүмүүсийг сэтгүүлчидтэй уулзуулж, дээд хэмжээний уулзалтаар гол авч хэлэлцэх асуудлаарх байр сууриа илэрхийлэв.

           Хятадын Гадаад хэргийн яамны Олон улсын газрын дарга Чэнь Шюй Хятадын талын энэ уулзалтад тавьж байгаа хүсэл найдварыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, доорх хэдэн талаар нааштай үр дүнд хүрэхийг Хятадын тал хүсэж байнга. Нэгд 20 орны бүлгийн гишүүн орнуудын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн байдлыг бэхжүүлэх. Хоёрт 20 орны бүлгийн Сөүлийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Олон улсын валютын сангийн байгууллагын тоо хэмжээний шинэ өөрчлөлтөд улс төрийн хөдөлгөх хүчин хангаж, Питтсбургийн дээд хэмжээний уулзалтын амлалтыг биелүүлэх. Гуравт банк санхүүгийн системийн өөрчлөлтийг цаашид ахиулах. Дөрөвт төрөл бүрийн хэлбэрийн ивээх үзлийг эсэргүүцэж, Дохагийн уулзалт хэлэлцээний үйл явцыг бүх талаар ахиулах. Тавд хөгжлийн асуудалд нэн илүү анхаарал хандуулж, 9-р сард болох НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын өндөр зиндааны хуралд улс төрийн дэмжлэг хангах гэсэн эдгээр болно.

           "Эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй өсөлт" гэсэн бол энэ дээд хэмжээний уулзалтын гол хэлэлцэх асуудал юм. Хүн бүхний хүсэл мөрөөдөл ижил байгаа хэдий ч бодитой арга барилын талаар адил бусын үзэл бодолтой байна. Жишээлбэл санхүүгийн сэдэлт өгөх бодлогыг хэзээ болих асуудлаар Америк, Европын санал зөрөлдөөн их байна. Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны Гадаад харилцааны газрын дарга Ма Шинь хэлэхдээ, улс орнууд энэ асуудлыг өөр өөрийн эдийн засгийн хөгжлийн байдлынхаа дагуу шийдэх ёстой гэжээ.

           2008 онд Вол стритээс үүссэн банк санхүүгийн хямралын нэг сургамж бол банк санхүүгийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн болно. Америк, Европын зарим улс орон дэлхийн хэмжээнд банкны татвар татахад хүч тавьж байна. Үүнд чиглүүлэн Хятадын тал "шууд хуваан таслахыг" эсэргүүцнэ гэж тодорхой илэрхийлсэн юм. Сангийн яамны Олон улсын харилцааны газрын дарга Жэн Шяосүн хэлэхдээ, банк санхүүгийн системийн эрсдэлийн татвар татах нь банк санхүүгийн системийн эрсдэлийг үр ашигтай бууруулан, банк санхүүгийн хямралаас зайлуулах цорын ганц сонголт биш юм. Хяналт удирдлагын баримжаагаа дээшлүүлэн, хяналт удирдлагын тогтолцоо тогтоож боловсронгуй болгох бол банк санхүүгийн хямралаас зайлуулах хамгийн үр ашигтай арга хэмжээ мөн. Банк санхүүгийн системийн эрсдэлийн татвар татах эсэхийг улс орнууд өөр өөрийн орны бодит байдлаа үндэслэн шийдэхээс биш, бүх дэлхийд нэгдэлтэй баримжаа хэрэгжүүлж болохгүй юм гэжээ.

           Үүнээс гадна, юаний ханшийн механизмд өөрчлөлт хийх асуудал бол олон орны хэвлэлийн хэрэгслүүдийн хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудлын нэг юм. Хятадын Ардын банкны албаны хүн хэлэхдээ, юаний ханшийг бүрэлдүүлэх механизмын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь Хятад орны эдийн засгийн бусад түншүүдтэйгээ харилцан ашигтай ажиллан, хамтаар амжилтад хүрч, урт хугацаагаар хамтран ажиллан, хамтаар хөгжих стратегийн зорилтоо биелүүлэхэд тустай юм. Хятадын Ардын банкны юаний ханшид өөрчлөлт хийх тухай шийдвэрийг олон улсын хамтын нийгэмлэг болон олон улсын байгууллага сайшаан дэмжиж байна гэжээ. \М. Цэцэн、Э. Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе