• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ху Жиньтаогийн Канадад хийсэн айлчлал нь баялаг үр дүнд хүрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-28 19:57:48

    Хятад улсын дарга Ху Жиньтао 23-наас 27-ны өдрүүдэд урилгын дагуу Канадад төрийн айлчлал хийж, Торонтод болсон хорийн бүлгийн тэргүүн нарын 4-р уулзалтад оролцсон байна. Айлчлал өндөрлөх үеэр, хамт айлчилсан Хятадын гадаад хэргийн сайд Ян Жейчи, энэ айлчлал нь харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааг өргөтгөсөн айлчлал болно, ажил хэрэгч баялаг үр дүнд хүрсэн амжилттай айлчлал боллоо гэжээ.

    Ху Жиньтаогийн энэ айлчлал нь Хятад Канадын стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, хорийн бүлгийн эрүүл саруулаар хөгжихөд тус дөхөм үзүүлэн, дэлхийн эдийн засгийн бүх талаар сэргэхэд нөхцөл боломж олгох урьдчилсан зорилтдоо хүрч чадсан гэж Ян Жейчи үзжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе