• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Наото Кантай уулзлаа

CRI       (GMT+08:00) 2010-06-28 10:08:57

     Хятад улсын дарга Хү Жиньтао Японы ерөнхий сайд Наото Кантай 27-ны өдөр Канадын Торонтод уулзлаа.

     Хү Жиньтао хэлэхдээ, Ардчилсан нам болон Японы шинэ сайд нарын танхим Хятад Японы харилцааг чухалд үзэж байгааг Хятадын тал сайшааж байна. Хятадын тал Хятад Японы харилцааг мөн чухалд үзэж байна. Японы талын хамт одоогийн ашигтай боломжийг ашиглаж, Хятад Японы улс төрийн 4 баримт бичгийн үндсэн дээр Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг тогтвортой гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

     Хү Жиньтао Хятад Японы харилцааг цаашид хөгжүүлэх 5 санал дэвшүүлэв. Тухайлбал, дээд хэмжээний хэлхээ холбоог нэмэгдүүлж, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтаар үр өгөөжийг нь хүртэх, олон улс бүс нутгийн үйл хэрэгт зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлоо өргөтгөх, нийгэм соёлын харилцааг өргөтгөж, Хятад Японы харилцааны иргэдийн бодол санал эрэл хүслийн үндсийг бэхжүүлэх, холбоо бүхий эмзэг асуудлыг зохистой шийдэх зэрэг болно гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе