• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Торонтод чухал үг хэлэв

CRI       (GMT+08:00) 2010-06-28 10:36:13

      20-ын бүлгийн удирдагчдын дөрөв дэх дээд уулзалт орон нутгийн цагаар 27-ны үдээс өмнийн 9 цагт 1-р шатны хурал хийсэн байна. Хятад улсын Дарга Хү Жиньтао, Ерөнхий сайдын орлогч Ван Чишань, Хадаад хэргийн сайд Ян Жечи, Төв банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань нарын хамт уг хуралд оролцжээ.

     Хү Жиньтао хурал дээр "Сэтгэл хүчээ нэгтгэн, ирээдүйгээ цогцлооё " сэдэвт чухал үг хэлж, дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх Хятадын байр суурийг дэвшүүлэн, Олон Улсын Валютын Сангийн өөрчлөлтийг ахиулахын зэрэгцээ, хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

      Хурлын үеэр, улс орнуудын удирдагчид дээд уулзалтын гол сэдэв "сэргэлт болон шинэ гараа" -ны хүрээнд, өөр өөрийн байр суурь, санал санаачилгаа дэвшүүлжээ. Хурлын хөтөлбөрийн дагуу, Хү Жиньтао 2-рт үг хэлсэн байна. Хятадын тал энэ дээд уулзалтад 4 талын найдлага тавьж байна гэж тэрээр өмнө нь хэлсэн юм.

      Энэ нь тухайлбал: макро эдийн засгийн бодлогын талаарх харилцаа, зохицуулалтыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хандлагыг бэхжүүлэх, Олон Улсын Валютын Сангийн Сөүлийн дээд уулзалт болохоос өмнө, хувь хэмжээний өөрчлөлтийн зорилтоо биелүүлэх, шинээр хөгжиж буй зах зээлийн улс орнууд болон хөгжиж байгаа улс орнуудын төлөөлөх чанар, үг хэлэх эрхийг дээшлүүлэх, хөгжлийн асуудалд нэн их анхаарч, 9-р сард болох НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын өндөр хэмжээний хуралд улс төрийн дэмжлэг үзүүлэх, олон хэлбэрийн ивээх үзлийг тууштай эсэргүүцэх гэсэн зэрэг болно. \Сарантуяа орчуулав. \

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе