• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Ли Мун бактай уулзлаа

CRI       (GMT+08:00) 2010-06-28 10:59:25

     Хятад улсын дарга Хү Жиньтао БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мун бактай 27-ны өдөр Торонтод уулзлаа.

     Хү Жиньтао хэлэхдээ, Хятад болон БНСУ стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагаа байнга гүнзгийрэв. Олон улс бүс нутгийн том асуудалд аятай зохицуулалт шаардлагатай.Хятад БНСУ-ын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалд үзэж байна, алс хэтийн болон стратегийн өндөрлөгийн үүднээс хоёр орны харилцааг хөгжүүлэхийг гадаад харилцааныхаа чухалд байранд тавих болно. Өмнөд Солонгосын талтай хамтаар хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байнга урагш хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Хятад БНСУ Зүүн Ази болон дэлхийн эдийн засгийн хоёр том цогц болсны хувьд ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид ахиулж, харилцан ашигтай, үр өгөөжийг нь хамтаар хүртэх боломжтой юм гэж Хү Жиньтао онцолжээ.

     Солонгосын хойгийн одоогийн байдлын талаар Хү Жиньтао хэлэхдээ, Солонгосын хойгийн байдлыг Хятадын тал анхааралдаа авсаар байна. Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахыг тэргүүн байранд тавьсаар ирсэн. Солонгосын хойгийн тогтвортой байдлыг эвдсэн аливаа үйл ажиллагааг Хятадын тал эсэргүүцнэ, буруушаана. Будлиан ихтэй эмзэг байдалд хандахад, холбогдох талууд их байдлын үүднээс хянамгай, хүлээцтэй байж, одоогийн болон хэтийн төлөвөө бодож, ашиг хорыг болгоомжтой тунгаан үзэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, Солонгосын хойгийн ямар ч асуудлыг шийдэхдээ, Солонгосын хойгийн ард түмний алс хэтийн ашиг сонирхлыг чухал болгох хэрэгтэй. Өмнөд Солонгосын талтай нягт хэлхээ холбоотой байхад Хятадын тал бэлэн байна гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе