• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Итгэмжийн үнэлгээний арга ба стандартын талаар Хү Жиньтао санал дэвшүүлэв

CRI       (GMT+08:00) 2010-06-28 15:15:42

      20-ын бүлгийн удирдагчдын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтын 1-р шатны хуралд оролцсон Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 27-ны өдөр үг хэлж тэмдэглэхдээ, бодитой, шударга, зүй зохистой, нэгдэлтэй бүрэн эрхийн итгэмжийн арга ба стандарт байгуулан, үнэлгээний дүнгээр улс орны эдийн засгийн байдал ба итгэмжийн дэсийг оновчтой харуулах ёстой гэжээ.

      Хү Жиньтао "сэтгэл хүчээ нэгтгэж, ирээдүйгээ хамтаар цогцлооё "сэдэвт үгэндээ, итгэмжийн үнэлгээний байгууллагад тавих хяналт удирдлагаа эрчимжүүлж, тэдэнд түшиглэхээ багасган, итгэмжийн үнэлгээний байгууллагын үйл ажиллагааны зарчим ба хариуцлагын дүрмийг боловсронгуй болгох ёстой гэжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ, олон улсын валютын сангийн байгууллагын өөрчлөлтийг цаашид ахиулж, олон улсын валютын сангийн байгууллагын эзлэх харьцааны тохируулалтыг түргэн биелүүлж, шинээр цэцэглэн мандсан зах зээлийн орнууд ба хөгжиж байгаа орны хүмүүс олон улсын банк санхүүгийн байгууллагын дээд удирдагч болох, хөгжиж байгаа орны төлөөлөх чанар ба үг хэлэх эрхийг дээшлүүлж, олон улсын валютын сангийн байгууллагын чадварын байгуулалт ба хяналт удирдлагын өөрчлөлтийг ахиулан, талууд ялангуяа гол нөөц валютыг тараах эдийн засгийн цогцын макро эдийн засгийн бодлогод хяналт удирдлагаа чангатгах ёстой гэжээ.

      Хү Жиньтао хэдэн зүйлийн санаачилга дэвшүүлсэн байна. Тухайлбал, дөхөм бөгөөд хэрэгжүүлэхэд хялбар, хариуцлага нэхэхэд амархан зарчмын дагуу олон улсын банк санхүүгийн хяналт удирдлагын өөрчлөлтийг ахиулах ёстой. Хөрөнгө ба өр ширийн талаарх хөрөнгө болон эрсдэлийн харьцлын хатуу чанга шаардлагыг байгуулан хэрэгжүүлж, сүүдрийн банкийг хяналт удирдлагад оруулан, нягтлан бодогчийн бүх дэлхийн нэгдэлтэй хэм хэмжээг тогтоох ёстой. Систем нь тохиролцсон чухал банк санхүүгийн байгууллагад тавих хяналт удирдлагаа хүчлэн чангатгаж, шаардагдах сэргийлэлтийн чанартай бодлогыг авч эрсдэлтэй ашиг завших нь хэтрэхээс сэргийлэх ёстой. Олон улсын хяналт удирдлагын гол зарчим болон стандартын нэгдэлтэй чанарыг онцлохын зэрэгцээ адил бус улс орны банк санхүүгийн зах зээлийн зөрөөг гүйцэд бодолцож, банк санхүүгийн хяналт удирдлагын чиглэлт чанар ба үр ашгийг дээшлүүлэх ёстой зэрэг болно. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе