• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн цогцын хөгжилд ашигтай олон улсын банк санхүүгийн систем байгуулахыг санаачлав

CRI       (GMT+08:00) 2010-06-28 15:58:30

     20-ын бүлгийн тэргүүн нарын 4-р уулзалт орон нутгийн цагаар 27-ны өдөр Канадын Торонтод болов. Хятад улсын дарга Хү Жиньтао хурал дээр "Сэтгэл нэгдэн хүч хамтарч, ирээдүйгээ хамтаар цогцолъё" гэсэн сэдвээр чухал илтгэл хийсэн байна. Хү Жиньтао илтгэлдээ, өнөөгийн дэлхийн эдийн засгийн талаарх Хятадын үзэл бодол, 20-ны бүлгийн механизмын хөгжлийн тухай хүсэл эрмэлзлийг дэвшүүлжээ. Хү Жиньтао дэлхийн эдийн засгийг түргэхэн эрчимтэй, үргэлжлэн тогтвортой, тэнцүүртэй хөгжүүлэхийн тулд гурван санал дэвшүүлж, эдийн засгийн цогцын хөгжилд ашигтай олон улсын банк санхүүгийн систем байгуулахыг санаачлав. Үүний зэрэгцээ Хү Жиньтао бас хөгжлийн асуудлыг онцолж, 20-ны бүлэг нь хөгжлийн асуудлыг зохицуулахад эдийн засгийн нэн их хэмжээний эх баялаг болон улс төрийн нэн их эрчимтэй хөдөлгөх хүч олгох хариуцлагтай юм гэж үзжээ.

     Торонтогийн дээд хэмжээний чуулга уулзалт бол 20-ын бүлгийн дэлхийн эдийн засгийн анхны чуулга уулзалтын дараа болсон анхны дээд хэмжээний уулзалт, мөн ч дэлхийн эдийн засаг сэргэх хандлага гарч байсан үед болсон хурал гэж нотлон тогтоосон байна. 20-ын бүлгийн гишүүдийн удирдагчдаас гадна бас дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч тал Канадын засгийн газрын урилгаар Этиоп, Малави, Голланд, Испани, Вьетнамын төлөөлөгчид хуралд оролцож, НҮБ, Олон улсын валютын сангийн байгууллага, Дэлхийн банк, ДХБ, Олон улсын хөдөлмөрчдийн байгууллага зэргийн хариуцлагатай хүмүүс ч урилуаар тус хуралд оролцсон байна. Олон орны удирдагчид "Сэргэлт болон шинэ эхлэл" гэсэн дээд хэмжээний чуулга уулзалтын гол сэдвийн дагуу байр суурь болон үзэл зорилтоо илэрхийлсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн байдал, Европын бүрэн эрхт орны өр ширийн хямрал, "Эрчимтэй, үргэлжлэн тогтвортой, тэнцүүртэй хөгжүүлэх цар хүрээ", Олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлт, Олон улсын худалдаа болон банк санхүүгийн хяналт удирдлага зэрэг асуудлуудыг авч хэлэлцэж байгаа аж. Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт нь гурван үе шаттай зохиогдож, ажлын үдийн зоогийн хэлбэрээр явагдаж байгаа юм.

     27-ны үдээс өмнө болсон дээд хэмжээний чуулга уулзалтын 1-р шатны хуралд Хү Жиньтао тэргүүтэй ерөнхий сайдын орлогч Ван Чишань, ГХЯ-ны сайд Ян Жечи, төв банкны захирал Жөү Шяочуань нар оролцов. Дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулагч орон Канадын ерөнхий сайд хурлыг нээж, хуралд оролцогсдод баяр хүргэлээ. Хурлын хөтөлбөрийг мөрдөж, Хү Жиньтао хоёрдугаарт илтгэл хийсэн юм. Тэрээр олон улсын эдийн засгийн байдлын тухай ярихдаа, Олон улсын банк санхүүгийн хямралын гүн нөлөө арилаагүй байгаа тул дэлхийн эдийн засгийн тогтолцооны болон бүтцийн эрсдэл мөн маш илэрхий байсаар байна. Олон улсын банк санхүүгийн хямралын гүн нөлөөний ноцтой чанар болон будлиантай чанарыг гүйцэд таньж, зовлон жаргалаа хамтатган, хамтран ажиллаж, хамтаар амжилтад хүрэх үзэл санааг үргэлжлэн бадруулах ёстой гэж тэмдэглэжээ.

     Торонтогийн дээд хэмжээний чуулга уулзалтын хугацаанд, Хү Жиньтао бас Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Английн шинэ ерөнхий сайд Давид Камерон, Японы шинэ ерөнхий сайд Кан Наото, Индонезийн ерөнхийлөгч Сосило Бамбан Удхоёно, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мунбак нартай уулзалт хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны асуудлыг авч хэлэлцсэнээс гадна бас Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн асуудал, төв Азийн байдал тэрчлэн харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. \Э.Цогзолмаа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе