• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

20 орны бүлэг нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах гол тавцан болох ёстой

CRI       (GMT+08:00) 2010-06-28 16:18:22

      Саяхан өнгөрсөн долоо хоногт өмнөд Африкт болж байгаа дэлхийн цомын төлөө хөл бөмбөгийн тэмцээн хүмүүсийн анхаарлыг татсан төдийгүй, Канадын Торонтод хуралдсан 20 орны бүлгийн удирдагчдын дээд хэмжээний 4-р уулзалт нь дэлхийн эдийн засгийн ирээдүйн чиглэлтэй холбоотой тул дэлхий нийтийн анхаарлыг татсан байна. 27-ны өдөр, Хятад улсын дарга Хү Жиньтао 20 орны бүлгийн эхний шатны хуралд оролцохдоо, дэлхийн эдийн засгийн эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг түргэн ахиулахын төлөө 20 орны бүлэг нь олон улсын банк санхүүгийн хямралд хандах үр ашигтай механизмаас олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах гол тавцан тийш шилжих ёстой, энэ нь банк санхүүгийн хямралаас хойших хөгжилд 20 орны бүлэгт бидний тавьж байгаа хамгийн их хүсэл найдвар мөн гэжээ.

     Даян дэлхийн үйл хэргийг зөвшилцөх талаар 20 орны бүлэг улам ирэх тутам чухал үүрэг гүйцэтгэж байгааг бид мэдэж байгаа. Зөвхөн хөгжсөн 8-ын бүлгийг түшиглэх нь дэлхийн эдийн засгийн тэнцвэр алдагдсан байдлыг үнснээс нь зохицуулж чадахгүй болсон юм. Гагцхүү хөгжсөн орон болон шинээр хөгжсөн эдийн засгийн цогц хамтарч нэн өргөн дэлгэр төлөөлөх чанартай байгууллага байгуул манжин сая өнөөгийн болон ирээдүйн дэлхийн эдийн засагт тулгарсан үндсэн асуудлыг зохицуулж чадна гэснийг дэлхийн олон орон ухааран таньсан байна. Ялангуяа өнгөрсөн оны 9-р сард Америкийн Питтсбургийн дээд хэмжээний уулзалт дээр 20 орны бүлэг нь "олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол тавцан" болсныг албан ёсоор нотолсон байна. Энэ нь олон улсын тогтолцооны бүрэлдэх талаас өнөөгийн дэлхийн эдийн засаг болон улс төрийн хүчний харьцаад гарсан өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн явдал болно.

     Тэгвэл, банк санхүүгийн хямрал алгуур намдаж байгаа өнөө үед 20 орны бүлгийг байдлын шинэ хөгжилд хэрхэн зохицуулах бэ? Ирээдүйд асуудлыг зохицуулах нэн хүчирхэг хүчинтэй болох бэ гэдэг нь 20 орны бүлгийн урт удааны хөгжилтэй холбоотой чухал асуудал юм. Үүнд холбогдуулан дарга Хү Жиньтао 20 орны бүлэг олон улсын банк санхүүгийн хямралд хандах үр ашигтай механизмаас олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах гол тавцанд шилжихийг багтаасан гурван зүйлийн санал дэвшүүлсэн байна. Хятад улсыг багтаасан холбогдох орнуудын санал болон ахиуллаар , 20 орны бүлэг урьдчилан төсөөлж болох ирээдүй, ирээдүйн олон улсын банк санхүүгийн дэг журмын сэргэн босголтын талаар нэн их үүрэг гүйцэтгэх ёстой гэдэгт бид итгэж байна.

     Гэлээ бид 20 орны бүлгийн энэ шилжилтийн үйл явц нь лавтай төдий богино биш гэснийг ч ойлгох хэрэгтэй юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн 8-ын бүлэг болон 20 -ын бүлгийн дээд хэмжээний уулзалтыг мэдээлэхэд зүйрлэн хэлсэн шиг, 8-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт бол "ахан дүүгийн уулзалт" , харин 20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт нь "бөл анхан дүүсийн уулзалт" мөн. "Ахан дүүс" бол нэг гэрийн хүмүүс тул хамтын үнэ цэнийн үзэл, ашиг сонирхолтой, харин " бөл ахан дүүс " бол төрж өссөн орчин, явж ирсэн замнал адилгүй тул зарим асуудлаар санал нэгдэж чадахгүй юм. Эдүгээ дэлхийн эдийн засаг эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг биелүүлтэл мөн их зайтай байгаа тул олон орны хамтын хүчин чармайлт шаардлагатай байгаа юм. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе