• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтаогийн тавьсан илтгэл маш үнэ цэнэтэй гэж үнэллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-06-28 16:32:18

      Хятад улсын дарга Хү Жиньтао 27-ны өдөр Торонтод 20 орны бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр " Хамтын хүчээр ирээдүйгээ цогцлон байгуулъя" гэсэн чухал илтгэл тавьж, Канадын мэргэжилтнүүд дарга Хү Жиньтаогийн илтгэлийг өндрөөр үнэлсэн байна.

      Торонто Их Сургуулийн профессор, 20-ийн бүлгийн судалгааны хэсгийн дарга Алан Алехандроф мөн өдөр сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн дээд хэмжээний уулзалт дээр тавьсан илтгэл 20 орны бүлгийг өндөр үр ашигтай байгууллага болгон эрчимжүүлэх Хятадын засгийн газрын байр суурийг бүрэн илтгэсэн байна. Дарга Хү Жиньтао илтгэлдээ, шинээр хөгжсөн Хятад улсын өөрт нь тулгарсан асуудлыг тодорхой зааж гаргасан байна. Энэ нь маш бодитой юм. Хятад улс эдийн засгийн өсөлтөө хэвээр хадгалахад мөн өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна гэснийг энэ нь харуулж байна гэжээ.

      Дарга Хү Жиньтао илтгэлдээ Хятадын хөгжлийн асуудлыг чухалчлан үзэж байгаа тэрчлэн өргөн олон хөгжиж байгаа орнуудад Хятадын үзүүлэх дэмжлэг тусламжийн талаар тодорхойлсон байна, маш үнэ цэнэтэй юм гэж тэрээр үзэв. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе