|
|
||
Шанхайн дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгч ноён Ү Жычан 29-ний өдөр хэлэхдээ, 2020 он гэхэд одоогийн дэлхийн яармагийн талбай нь Шанхайн олон улсын соёлын солилцооны төв болох юм гэжээ.
Ү Жычан мөн өдөр хийлгэсэн Шанхайн дэлхийн яармагийн хотын шилдэг практик болон олон улсын барилгын чуулга уулзалт дээр ингэж хэлсэн юм. Тэр хэлэхдээ, дэлхийн яармагийн талбайн зураг төлөвлөгөөг хийхдээ 2020 он хүртэл байхаар бодож төлөвлөсөн. Тухайн үед Хятадын ордон "Хятадын соёлын музей" болж, дэлхийн яармагийн хотхон нь Шанхайн 100 гаруй консулын газрын төвлөрсөн газар болж, Хятадын тансаг идээний гудамж нь Азийн хамгийн том хэмжээний хурал үзэсгэлэнгийн төв болж, дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэн дэх зам нь хотын зам болох болно гэжээ.
Ү Жычин мөн хэлэхдээ, дэлхийн яармагийн түүхэнд нэгэн үүдэл болсны хувьд Шанхайн дэлхийн яармаг нь 300 мянган квадрат метр талбай бүхий түүхийн барилга байгууламжийг үлдээсэн. Нэг гараараа ирээдүйгээ, нөгөө гараараа түүхээ барьж чадвал хот сая улам сайхан болох юм гэжээ. \Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |