• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эх газар болон Сянган, Аомэнь бараа тээвэрлэлтийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-30 15:41:12

         Эх газар болон Сянган, Аомэний бараа тээвэрлэлтийн хамтын ажиллагааг ахиулах үүднээс талууд "эдийн засаг худалдааны нягт харилцаа тогтоох тухай тохиролцоо (CEPA)"-г хэрэгжүүлэн, бараа тээвэрлэлтийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сэдвээр зохиосон семинар 29, 30-ны өдрүүдэд Гуандүн мужийн Фошань хотод болж, эх газар, Сянган, Аомэний олон улсын бараа тээврийн болон тээврийн судалгааны нийгэмлэгийн 1000 гаруй хүн семинарт оролцжээ.

         Уг семинарын үеэр "эх газар болон Сянган, Аомэний бараа тээвэрлэлтийн аж ахуйн нэгжийн төслийг хэлэлцэх хурал" зэрэг арга хэмжээ зохиосон байна.

         Түүнчлэн Фошаний бараа тээврийн хамтын ажиллагааны 7 дугаар симпозиумыг зохиож, 80 төсөлд гарын үсэг зурж, 30 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшинд хүрчээ. Эдгээр төслүүдэд бараа тээвэрлэлтийн тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалт, бизнес худалдааны тээврийн үйлчилгээ зэрэг багтаж байна.

         CEPA буюу "эдийн засаг худалдааны нягт харилцаа тогтоох тухай тохиролцоо"-г хэрэгжүүлсэн 7 жилийн явцад эх газар болон Сянган, Аомэний эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өргөжиж, ялангуяа бараа тээвэрлэлтийн салбарын хамтын ажиллагаа хамгийн илэрхий үр дүнд хүрсэн салбар болсон байна. \Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе