• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармагт Бурундийн үндэсний ордны өдөрлөг боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-07-03 15:30:09

    Долдугаар сарын гуравны өдөр Шанхайн дэлхийн яармагт Бурундийн үндэсний ордны өдөрлөг боллоо. Бурундийн гадаад харилцааны сайд Аугустин Нсанзе болон Шанхайн дэлхийн яармагийн Хятадын засгийн газрын ерөнхий төлөөлөгч Хуа Жюньдүө ордны өдөрлөгийн тэмдэглэх арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

    Аугустин Нсанзе хэлэхдээ: Бурундийн үндэсний ордон хүмүүст Бурундийн баялаг бүтээгдэхүүн болон байгалийн өвөрмөц өнгө үзэмжийг харууллаа. Бурундийн үндэсний ордны "хүн болон байгаль зэрэгцэн оршино" гэдэг уриа шиг, байгаль орчныг хамгаалсан аж үйлдвэржилт, хотжилтын хөгжлийн стратегийг Бурунди сонгосон юм гэжээ.

    Мөн өдрийн арга хэмжээнд Бурундийн уран бүтээлчид нутаг орны ёс заншлыг харуулсан тоглолт сонирхуулжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе