|
|
||
Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Яамны сайд Жөү Шэншянь 3-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн " байгаль орчны хувиралт хийгээд хотын хариуцлага" гэсэн симпозиумд оролцохдоо, өнөө Хятадын хотжилтын хурд түргэн болж байгаа болохоор, Хятад улс хотын байгаль орчны хамгаалалтын ажлыг цаашид дорвитой ахиулна гэж илэрхийлсэн байна.
Жөү Шэншянь хэлэхдээ, 2009 оныг хүртэлх байдлаар, бүх Хятадын хот суурины хүн ам 622 саяд хүрч, хотжилтын төвшин 46.6%-д хүрч, дунд зэргийн орны дундаж төвшинд алхам алхмаар ойртож байна. Ийм байдалд, Хятад улс хотын байгаль орчныг хамгаалах ажлыг дорвитой ахиулж, ундны усны эх үүсвэр газрын байгаль орчныг хамгаалах ажлыг үргэлжлэн эрчимжүүлж, хотын хүн ардад цэвэр ариун ус унд хэрэглүүлэх хэрэгтэй байна. Гол болох гол мөрний усны бохирдлыг сэргийлэн засах эрч хүчээ нэмж, гол мөрөн нуур Бүрдийн ариун тунгалаг байдлыг чармайн сэргээнэ. Үүнээс гадна агаар мандлын бохирдлыг хамтаар сэргийлэн тогтоон барьж, хөдөө тосгоны байгаль орчны хамгаалалтыг эрчимжүүлэх болно гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |