|
|
||
2010 оны Шанхайн дэлхийн яармагийн гол сэдэвт дөрөв дэх чуулга уулзалт болох "байгаль орчны хувиралт болон хотын үүрэг хариуцлага " чуулга уулзалт 3-ны өдөр Хятадын Жянсү мужийн Наньжин хотод нээгдсэн байна.
Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юй Жэншэн нээлтийн ёслол дээр хэлэхдээ, эдүгээ цаг уурын өөрчлөлт, нөөц баялгийн хорогдол, экологийн эвдэгдэл нь хүн төрөлхтний нийгэмд нүүрлэж байгаа чухал сэдэв болоод байна. Энэ удаагийн Наньжингийн чуулга уулзалт нь "байгаль орчны өөрчлөлт болон хотын үүрэг хариуцлага" гэдэг сэдвийг сонгож, даяаршил, хотжилтын явц дахь байгаль орчны асуудалд анхаарал хандуулснаар, хотын ирээдүйн хөгжлийн арга хэлбэр ба холбогдох талуудын байгаль орчныг хамгаалах талаарх үүрэг хариуцлагыг хамтаар ярилцана гэжээ.
Уг чуулга уулзалтаар байгаль орчны халуун цэгийн асуудлыг сонгон, нийт зургаан салбар чуулга уулзалт хийсэн байна. Тухайлбал: нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулан хөгжүүлэх ба цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, хотын байгаль орчныг ерөнхийлөн засах ба цэвэр эрчим хүчийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн хөгжил ба ногооноор шинийг үүдэн бүтээх, тогтвортой барилга байгуулалт, ногоон хотын байгуулалтад ард иргэд оролцох, тогтвортой үйлдвэрлэл ба амьдралын хэлбэр зэрэг болно. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |