• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс нүүрстөрөгч бага гаргадаг хот байгуулалтыг нааштай хийж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-07-03 16:45:23
    Хятадын Хөгжил өөрчлөн байгуулалтын үндэсний хорооны орлогч дарга, Улсын эрчим хүчний газрын дарга ноён Жан Гүө бао 3-ны өдөр Наньжинд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс нүүрстөрөгч бага гаргадаг хот байгуулалтыг нааштай хийж, байгаль орчны бохирдлыг үргэлжлэн багасгаж байгаагийн зэрэгцээ, олон оронтой олон улсын хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа өрнүүлэхийг хүсэж байна гэжээ.
Жан Гүө бао Шанхайн дэлхийн яармагийн "байгаль орчны өөрчлөлт болон хотын хариуцлага" сэдвээр зохиогдсон чуулга уулзалтад оролцож хэлсэн үгэндээ, өнөөдрийн байдлаар Шанхай, Тяньжин, Шиньжян зэрэг газруудад нүүрстөрөгч бага гаргадаг үлгэр жишээ хотыг байгуулсаар байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс хойшид том том хотуудад нүүрсээр шатахуун болгосон цахилгаан станцыг зарчмын хувьд нэмж байгуулахгүй бөгөөд, Бээжин, Чүнчин зэрэг хотуудад нүүрсний шатахуунтай цахилгаан станцыг өөрчлөх буюу нүүлгэн шилжүүлэх юм. Умард зүгийн хүйтэн уур амьсгалтай нутагт төвлөрсөн дулаалгын цогцолбор зуух ажиллуулж, түүгээр нүүрс түлдэг зуухыг их хэмжээгээр орлуулж, улмаар нүүрс түлснээс болсон байгаль орчны бохирдлын хэмжээг багасгана. Үүнээс гадна, нүүрсний шатахууны цахилгаан үйлдвэрт хүхэр ялгаруулах тоног төхөөрөмж байрлуулж, хүхрийн давхар исэл гаргахыг хязгаарлан тогтооно гэжээ. \Номин орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе