• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Руандагийн үндэсний ордны өдөр болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-07-04 16:00:21

    7-р сарын 4-нд Шанхайн дэлхийн яармагийн Руандагийн үндэсний ордны өдөрлөг боллоо. Руандагийн ерөнхий сайд Бернард Макүза, Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын эрхлэгч Ли Рүнрүн нар мөн өдрийн тэмдэглэх ажиллагаанд оролцож үг хэлсэн байна. Руандагийн урлагийн хамтлаг ордонтой танилцахаар ирсэн олон түмэнд халуун сэтгэлийн дуу бүжгийн тоглолтоо өргөн барьжээ.

    Руандагийн ерөнхий сайд Бернард Макүза ордны өдөрлөгт зориулан хэлсэн үгэндээ, 7-р сарын 4 бол Руанда улсын хувьд онцгой өдөр юм.

    "Энэ өдөр бид эрх чөлөөгөө олж авсан болохоор 7-р сарын 4-ийг сонгож үндэсний ордны өдөр болгосон юм. Энэ өдөр бол эрх чөлөө, чөлөөлөгдсөний бэлэг тэмдэг болж, Руандагийн олон түмэн урьдын боолчлогдож, гадуурхагдаж байснаас ангижирсны бэлэг тэмдэг болох юм. Өнөөдөр бид дэлхийн олон орны ард түмэнтэй өөрсдийн амжилтаа хуваалцаж байна" гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе