• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нүүрстөрөгч багатай эдийн засгийн хөгжлийн чиглэлд арга ухаан зааж өгч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-07-04 16:20:21

    3-ны өдөр Наньжин хотноо болсон Шанхайн дэлхийн яармагийн "хүрээлэн байгаа орчны өөрчлөлт болон хотын үүрэг хариуцлага " чуулга уулзалтад, нүүрстөрөгч бага, цаг уурын өөрчлөлт, ногоон эдийн засаг зэрэг хүрээлэн байгаа орчны халуун цэгийн асуудал нь хүмүүсийн голлон хэлэлцэх сэдэв болж, Хятадын болон гадаадын мэргэжилтнүүд нүүрстөрөгч багатай эдийн засгийн хөгжлийн чиглэлд арга ухаан зааж өгч байна.

    Хятадын нүүрстөрөгч бага, эрчим хүчний лабораторийн эрхлэгч Хэ Жянькүнь танилцуулж хэлэхдээ, Хятад улс өнөө аж үйлдвэржилт, хотжилтын түргэн хөгжлийн шатанд байгаа, нүүрстөрөгч багатай хөгжлийг биелүүлэхэд үүрэг хүнд байна. Иймээс Хятад улс эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчилж, аж үйлдвэрийн бүтцийн стратегийн зохицуулалтыг түргэтгэж, нүүрстөрөгч багатай шинэ хэлбэрийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

    Америкийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн эдийн засагч, Хятадын хүрээлэн байгаа орчин болон олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх комиссын гадаад гишүүн Ж. Дудек хэлэхдээ,Хятадын засгийн газрын дэвшүүлсэн 2020 онд нэгжийн GDP-ийн нүүрсхүчлийн хийн гаргалтыг 2005 оныхоос 40-45 хувиар багасгах зорилт нь нүүрстөрөгч багатай эдийн засгийг Хятадын засгийн газар дээд хэмжээнд чухалд үзэж байгааг гэрчилж байна гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе