|
|
||
Шанхайн дэлхийн яармагийн албан хэргийг зохицуулах газрын дарга Хун Хао 4-ний өдөр Нанжин хотод хэлэхдээ, бэлтгэл ажлаас нээгдэн зохион байгуулах хүртэл Шанхайн дэлхийн яармагийн нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулах арга хэмжээ алхам алхмаар биелэгдэж, мэдэгдэхүйц үр дүнтэй боллоо гэжээ.
Хун Хао Шанхайн дэлхийн яармагийн " байгаль орчны хувиралт болон хотын хариуцлага" сэдэвт симпозиум дээр хэлэхдээ, дэлхийн яармагийн хүрээлэнг тохижуулан байгуулж ажиллуулах явцад нүүрстөрөгчийн давхар исэл бага гаргах явдлыг нэгэнт найдваржуулж, хүрээлэнгийн ногоон байгууламжийн бүрхэцийн хэмжээг 50-аас дээш хувь, цэвэр эрчим хүч болон дахин сэргээгдэх эрчим хүч хэрэглэх хэмжээ 50-аас дээш хувьд хүргэлээ. Хүрээлэн нээгдсэн хоёр сарын дотор, Шанхайн дэлхийн яармагийн өнө мөнхийн үзэсгэлэнгийн ордон болох " 1 тэнхлэгт дөрвөн ордон"-ий нарны эрчим хүчээр үүсгэсэн цахилгааныг хэрэглэсэн хэмжээ 1 сая 170 мянган киловаттад хүрч, гол мөрөн зэргээс үүсэлтэй цэвэр эрчим хүчний техникээр сэрүүцүүлсэн хэмжээ 3 сая 640 мянган киловатт болж, " нэгэн тэнхлэгт дөрвөн ордон"-ний бодитой ашигласан төрөл бүрийн шинэ эрчим хүч хэрэглэх арга хэмжээг уламжлалт эрчим хүчтэй харьцуулбал, 7500 тонн гаруй баримжаат нүүрс хэмнэж, 1.88 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бага гаргасантай тэнцэж байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |