|
|
||
Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн "Байгаль орчны хувиралт ба хотын үүрэг хариуцлага" сэдэвт чуулга уулзалт 4-ний өдөр Хятадын Жянсү мужийн Наньжин хотод өндөрлөсөн байна.
Шанхай хотын байнгын дэд дарга Ян Шюн хаалтын ёслол дээр үг хэлэхдээ, энэ удаагийн чуулга уулзалт нь цаг уурын өөрчлөлтийг зохицуулах болон нүүрстөрөгч багатай хөгжил, хотын байгаль орчныг засах, ногоон үйлдвэрлэлийн хөгжил, тогтвортой зам харилцаа ба барилга байгуулалт, тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээний хэлбэр, олон нийтийн оролцох зэрэг талаас хот байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагыг хүлээх ба тогтвортой хөгжлийн зам зэрэг асуудлыг голдуу хэлэлцсэн бөгөөд нэлээд олон нийтлэг ойлголцол болон үзэл саналтай болсон байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |