• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хүлэмжийн хий бага ялгаруулах хотыг идэвхтэй байгуулан тогтвортой хөгжлөө ахиулж байна

CRI       (GMT+08:00) 2010-07-05 17:03:13

     Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр, Шанхайн Дэлхийн яармагийн дөрөв дэх форум--"Орчин ахуйн өөрчлөлт болон хотын үүрэг хариуцлага" сэдэвт форум Жянсү мужийн Наньжин хотноо болж, дэлхийн байгаль орчны асуудлын судлаач мэргэжилтнүүд, Засгийн газрын албан хүмүүс хүлэмжийн хий бага ялгаруулах хот, ногоон эдийн засаг, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаар халуун хөгжөөнтэй ярилцлага хийсэн байна. Хятадын албаны хүн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, Хятад улс хүлэмжийн хий бага ялгаруулах хот идэвхтэй байгуулан, байгаль орчны бохирдуулалтыг байнга багасгасан бөгөөд үүнийг цаг уурын өөрчлөлтийг аргацаах, хотын тогтвортой хөгжлийг ахиулах чухал арга хэмжээ болгож байна гэлээ.

     Хятадын Цаг Уурын Үндэсний Газрын дарга Жэн Гүөгуан форум дээр гол сэдвээр үг хэлсэн байна. тэр хэлэхдээ, Хятад улс хотыг хүлэмжийн хий бага ялгаруулах чиглэлээр хөгжүүлж байгаа бөгөөд үүнийг цаг уурын өөрчлөлтийг аргацаах, хотын тогтвортой хөгжлийг ахиулах чухал арга хэмжээ болгож байна гэжээ.

     "Хотыг хүлэмжийн хий бага ялгаруулах чигэллээр хөгжүүлэх явдал нь цаг уурын өөрчлөлтийг аргацаах, хотын тогтвортой хөгжлийг ахиулахын шинэ бэлэг тэмдэг болсон байна. Хятадын зарим хотууд хүлэмжийн хий бага ялгаруулах хот байгуулж байна, Жишээлбэл Шанхай хот Лин Ган шинэ хотхон, Чүн Миндао аралд хүлэмжийн хий бага ялгаруулах эдийн засгийн туршилтын бүс гарган ажиллуулж байна. Үүнээс гадна, Хятадын Наньчан, Үши, Ханжөү, Шэньян, Сань-я, Чиндао, Чүнчин, Чэндү зэрэг хотууд ч хүлэмжийн хий бага ялгаруулах хотын хөгжлийн тухай санал болон зорилт, үүрэг дэвшүүлсэн бөгөөд өөр өөрийн бодит байдлын дагуу, газар газрын онцлогтоо зохицсон, хүлэмжийн хий бага ялгаруулах хөгжлийн тодорхой төвшинтэй, өвөрмөц онцлогтой алхам хийж, цаг уурын өөрчлөлтөөс хотын үйл ажиллагаа, хөгжилд үзүүлэх нөлөөг багасган зохицонгуй хөгжүүлж байна" гэж Хятадын Цаг Уурын Үндэсний Газрын дарга Жэн Гүөгуан тэмдэглэжээ.

     Уг форум дээр, хүлэмжийн хий бага ялгаруулах хот болон хүлэмжийн хий бага ялгаруулах эдийн засаг хөгжүүлэх байгуулалтын талаар дотоод гадаадын мэргэжилтнүүд Хятад улсад санал санаачилга, арга ухаан дэвшүүлсэн байна. Хятад улсын Хүлэмижийн хий бага ялгаруулах эрчим хүчний лабораторийн дарга Хэ Жянькүнь хэлэхдээ, хүлэмжийн хий бага ялгаруулах хөгжлийн хүрээнд Хятад улсад хүнд үүрэг тулгарч байна. Хятад улс эрхбиш эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчлөн, аж үйлдвэрийн бүтцийн стратегийн зохицуулалтаа түргэтгэж, хүлэмжийн хий бага ялгаруулах шинэ хэлбэрийн аж үйлдвэр хөгжүүлэх хэрэгтэй гэлээ.

     Америкийн Хүрээлэн байгаа орчны нийгэмлэгийн тэргүүн эдийн засагч, Хятадын хүрээлэн байгаа орчин болон хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны комиссын гадаад гишүүн Даниел Ж.Дудек хэлэхдээ, Хятад улсын Засгийн газрын дэвшүүлсэн 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний нэгжээс ялгаруулах нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг 2005 оныхоос 40-өөс 45%-иар бууруулах гэсэн зорилт нь хүлэмжийн хий бага ялгаруулах явдлыг Хятадын Засгийн газар дээд хэмжээнд чухалд үзэж байгааг харуулж байгаа юм гэжээ. Энэ нь Хятад улсын хүлэмжийн хий бага ялгаруулах эдийн засаг хөгжүүлэхэд нь үдэс суурь болно гэж тэр үзсэн бөгөөд аж ахуйн нэгжийн тайлагнах тогтолцоо тогтоож, аж ахуйн нэгжид хүлэмжийн хий ялгаруулах стандарт тогтоон өгч, хэрэв хэтэрсэн байвал эдийн засгийн торгууль оногдуулахыг Хятад улсад санал болгожээ.

     "Хүлэмижийн хийн ялгаруулалтыг тогтоон барихад тайлагнах тогтолцоо тогтоох хэрэгтэй, үүнийг Хятад улс 12-р таван жилийн төлөвлөгөөндөө оруулсан байна. Тайлагнах тогтолцоог муж, хот, аж ахуйн нэгжид хэрэгжүүлэн, хүлэмжийн хийн ялгарууулалтыг тогтоон барихын маш чухал чанарыг олон нийтэд ойлгуулах хэрэгтэй" гэж тэр тэмдэглэжээ.

     Хятадын Хөгжил, Шинэчлэлийн Үндэсний Хорооны орлогч дарга, Эрчим Хүчний Үндэсний Газрын дарга Жан Гүөбао уг форум дээр хэлэхдээ, маш олон улс орон бүр хүлэмжийн хий бага ялгаруулах эрчим хүч хөгжүүлж, хүлэмжийн хий бага ялгаруулах хот байгуулалт хийж, тэднээс суралцууштай зүйл их байгаа бөгөөд өргөн их зах зээл хангасан байна. Бид солилцоогоо идэвхжүүлэн, ажилч хэрэнгч хамтын ажиллагаагаа ахиулах ёстой гэлээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе