|
|
||
Хоёр сар гаруй явагдаж байгаа Шанхайн Дэлхийн яармагт сэтгэл хангалуун байгаагаа Олон улсын үзэсгэлэнгийн газрын дарга Жеан-Пиерре Лафон 9-ний өдөр Шанхайд илэрхийлэв.
Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд Шанхайн Дэлхийн яармагийн олон ажил санасан ёсоор урагштай явагдаж, олон нийтийн үйлчилгээ болон зам харилцаа зэрэг зохион байгуулах эмх цэгцтэй өрнөсөөр байна. Ялангуяа тус удаагийн Дэлхийн яармаг нь гадаадын жуулчдад хэлний орчуулгын үйлчилгээг бүрэн хангаж, гадаадын хүмүүс Дэлхийн яармагийг үзэж сонирхоход ямар ч харш саадгүй болгосон байна гэж Дэлхийн яармагийн паркийн хэвлэлийн төвөөс хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Жеан-Пиерре Лафон хэллээ.
Шанхайн Дэлхийн яармагийн бүрдүүлсэн дэлхий нийтийн харилцаа холбоо хийгээд солилцоог Жеан-Пиерре Лафон сайшаав. Дэлхийн яармагийг зохион байгуулахын төлөө Хятадын засгийн газар олон арга хэмжээ авч, олон оронтой харилцаагаа ахиулав, Шанхай бол олон улсын хэмжээний том хот юм, үүний зэрэгцээ Дэлхийн яармагийг зохион байгуулж байгаа тал хөгжиж байгаа орныг маш их анхааралдаа авч, тэдний үзэсгэлэнд оролцоход нь маш их дөхөм үзүүлэв гэж тэрээр хэллээ. Шанхайн Дэлхийн яармаг нь Хятадын иргэдэд дэлхий ертөнцийг ойлгох боломж хангасан төдийгүй, дэлхийн нийтээрээ Хятадын хөгжил өөрчлөлтийг ажихад боломж хангав хэмээн тэрээр үзсэн байна.
Хэдэн өдрийн турш Шанхайн Дэлхийн яармагийн ордон талбайнуудтай танилцаж, энэ удаагийн Дэлхийн яармаг хамгийн олон ордон талбайтай мөртөө ордон талбайн барилгын зураг төсөл, чанар чансаа нь ч урьд урдхаас давлаа гэж Олон улсын үзэсгэлэнгийн газрын Ерөнхий нарийн бичгийг дарга Викенте Гонзалез хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. \Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |