|
|
||
Хятадаас Энэтхэгт суугаа элчин сайдын яам болон Хятадаас Шинэ Делид суугаа аялал жуулчлалын хэрэг эрхлэх газар 17-ны өдөр Шинэ Делид Шанхайн дэлхийн яармагийг сурталчлан танилцуулах нэгдсэн арга хэмжээ зохиож, Энэтхэгийн иргэдийн халуун сайшаалыг хүлээсэн байна.
Шанхайн дэлхийн яармагийн "Хот амьдралыг нэн сайхан болгоно" гэдэг үзэл ойлголтыг бүрэн танилцуулахын тулд, энэ хоёр байгууллага Шинэ Делигийн хорооллын хамгийн том дэлгүүр болох "Сити Валк"-ийн худалдааны танхимд сурталчилгааны лангуу байршуулан, Шанхайн дэлхийн яармагийг нарийн танилцуулсан байна.
Энэ арга хэмжээ нь Энэтхэгийн иргэдийн сонирхлыг маш их татсан байлаа. Шанхайн дэлхийн яармаг бол хөгжиж байгаа оронд зохиогдож байгаа анхны өргөн их цуглаан юм. Ногоон өнгө, байгаль орчныг хамгаалах, сайн сайхан амьдралаа цогцлох зэрэг үзэл ойлголт нь дэлхийн ирээдүйн хөгжлийн чиглэлд нийцэж байгаа юм. Боломжтой үед Шанхайд хүрч яармагтай биечлэн танилцана гэж Энэтхэгийн иргэд илэрхийлжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |