|
|
||
Шанхайн дэлхийн яармагт 19-ний өдөр Мавританийн үндэсний ордны өдөрлөг боллоо. Мавританийн худалдаа, гар үйлдвэрлэл болон аялал жуулчлалын яамны сайд Оулд Дарамане Бамба болон Хятадын үйлдвэр худалдааны засаг захиргааны удирдлагын үндэсний газрын дэд дарга Фү Шуанжянь нар дэлхийн яармагийн төвд болсон албаны ёслолд оролцож тус тус үг хэлсэн байна.
Оулд Бамба хэлэхдээ, Мавритани Хятадын хамтын ажиллагаа болон найрамдал цаашид эрчимжин хөгжин бэхжиж, хоёр ард түмэнд үр өгөөжөө хайрлахыг үнэн сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
Фү Шуанжянь хэлэхдээ, Хятад Мавритани хоёр ард түмэн гүн зузаан найрамдалтай юм. Өнөөдөр манай хоёр орны дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой тохиож байна. Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, найрсаг харилцаа хүмүүсийн сэтгэлд гүнээ шингэсэн юм гэжээ.
Мавританийн ордон "эртний ба орчин үеийн хотуудын цогцолбор " уриан дор болж байна.
\Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |