|
|
||
23-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн Египетийн үндэсний ордны өдөрлөг боллоо. Мөн үдээс өмнө дэлхийн яармагийн төвд Египетийн ордны албаны талын ёслол болж, Египетээс Хятадад суугаа элчин сайд Ахмед Резк болон Шанхайн дэлхийн яармагийн Хятадын засгийн газрын ерөнхий дэд төлөөлөгч Жао Жэньюй нар уг ёслолд оролцон үг хэлсэн байна.
Ахмед Резк хэлэхдээ, өнөөдөр Египетийн хувьсгал ялсны 57 жилийн ойн тэмдэглэлт өдөр тохиож байна. Иймээс энэхүү өв тэгш ёслол нь Египетийн хувьд маш чухал юм гэжээ.
Жао Жэньюй хэлэхдээ, Египет бол шинэ Хятад улстай дипломат харилцаа хамгийн эрт тогтоосон Араб, Африкийн орон төдийгүй Хятад улстай хамгийн эрт стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосон хөгжиж байгаа орны нэг юм. Шанхайн дэлийн яармаг манай хоёр орны стратегийн хамтын ажиллагааны эрхэм нандин шинэ боломжийг хангаж өглөө гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |