|
|
||
Шанхайн дэлхийн яармаг 26-ны өдөр Кубын үндэсний ордны өдөрлөг зохиож, Хятадын засгийн газрын ерөнхий төлөөлөгчийн орлогч Жао Жэнь-юй, Кубын Гадаад худалдааны орлогч сайд Аурелио Моллинеда Мартинез нарын хоёр орны засгийн газрын албаны хүмүүс төрийн далбаа мандуулах ёслолд оролцов.
Хятадын засгийн газрын ерөнхий төлөөлөгчийн орлогч Жао Жэнь-юй хэлсэн үгэндээ Хятад Куба хоёр орны уламжлалт найрамдлыг эргэн дурсав. Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар Кубтэй харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчлан үзсээр ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, дээд давхаргын харилцаа олшрон, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа тодорхой амжилтад хүрэв.
Олон улсын үйл хэргээр хоёр тал нягт хамтран ажиллаж, хоёр орны иргэд хоорондын найрамдал өдөр ирэх тутам нэмэгдсэн байна гэжээ. Кубын Гадаад худалдааны орлогч сайд Аурелио Моллинеда Мартинез хэлсэн үгэндээ Хятад Куб хоёр орны найрсаг харилцааг өндрөөр үнэлсэн бөгөөд Кубын үндэсний ордны "Хүн бүрийн хот " гол уриаг танилцуулсан байна.
7-р сарын 26-ны өдөр бол Кубын үндэстний эсэргүүцлийн өдөр юм. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |