|
|
||
Хятадын Буяны ерөнхий зөвлөл болон Хөх-нуур мужийн Ардын засгийн газар хамтран "Юй Шүгийн газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын төслийн меморандум"-д гарын үсэг зурж, нийгэм нийтээс хандивласан 2 тэрбум 300 сая юанийг Юй Шүгийн газар хөдлөлтийн дараах сэргээн босголтод албан ёсоор хандивласан байна.
Хятадын нутаг нутгийн буяны байгууллагаас хандивласан энэ 2 тэрбум 300 сая юанийг голдуу иргэдийн амьжиргаанд холбогдсон төсөлд зарцуулах юм. Үүнд 800 саяыг хот суурины оршин суугчдын орон сууцны бүтээн байгуулалтад, нэг тэрбум 200 саяыг сургууль болон нийгмийн халамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад, үлдсэнийг нь хөдөө орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ба экологийн орчныг сайжруулах төсөлд зарцуулна.
Энэ оны 4-р сарын 14-ний 7 цаг 49 минутад Хөх-нуур мужийн Юй Шүгийн Түвд үндэстний өөртөө засах жөүд 7.1 баллын онц газар хөдлөлт болж, орон нутгийн засгийн газрын бүртгэсэн хамгийн сүүлийн тоо баримтаар 2698 хүн эндсэн байна. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |